Салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг газар дээр нь шалгав. Тодруулбал, Зам, тээврийн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Зам, тээврийн сайдын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай” А/183 тоот тушаал батлан гаргасан.
Зам, тээврийн салбарын харьяа 12 байгууллагын саналыг үндэслэн нийт 249 арга хэмжээ бүхий “Зам, тээврийн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-г 2025 оны долдугаар сарын 31-ний өдөр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Зам, тээврийн салбарын хэмжээнд 2025 оны аравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 79.11 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг газар дээр нь шалгах ажлын хэсгийн удирдамжийг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулж, шалгалтын хуваарь гарган ажиллаж байна.
Батлагдсан удирдамж, хуваарийн дагуу шалгалтын ажлын хэсгийг Салбарын хяналтын газрын дарга М.Энхболд ахлан 2025.09.19-2025.10.01-ний хооронд харьяа 10 (ЗТХТ, ДЗ, АЗЗА нэгтгэл ТӨҮГ, АТҮТ ТӨҮГ, ИНЕГ, ИНҮТ ТӨХХК, ХХНОБ, НУБИЭ ХХК, УБТЗ ХНН, МИАТ ТӨХК) газрын өвөлжилтийн бэлгэл ажлыг шалгаж, зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 79.11 хувьтай байна | |
Зам, тээврийн яам Facebook |