Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Чех Улсын “Транском электрон систем” ХХК-ийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо

2025/10/08
Чех Улсын “Транском электрон систем” ХХК-ийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.10.08) Бүгд Найрамдах Чех Улсын “Транском электрон систем” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан менежер Жакуб Сосна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд агаарын тээвэр, иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа барилга бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэл хийх, туршлага солилцох чиглэлд хамтран ажиллах боломжуудын тухай хэлэлцэж, харилцан санал солилцлоо.

Уулзалтын эхэнд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Манай улсад хүрэлцэн ирж, ЗТЯ-нд уулзалт товлон ирж байгаад баяртай байна.  Монгол Улс нь газар зүйн онцгой байрлалтай далайд гарцгүй орны хувьд тээврийн дэд бүтцийн хөгжлийг нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд агаарын тээврийн хүртээмжийг хөгжүүлж, бүс нутгийн дамжин өнгөрөх төв болохыг зорилгоо болгон ажиллаж байна. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх онгоцны буудлыг 4D олон улсын зэрэглэлтэй болгоход хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэж буйд талархалтай байна гэв.

Мөн “Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудал нь Улаанбаатар хотоос 530 км зайтай. Аймгийн төвөөс 5.8 км-ийн зайд байрладаг, 2200х30м хөөрч буух асфальт бетон хучилттай зурвастай, EBR-145, ERJ-190 CRJ-700 маягийн агаарын хөлөгт зориулсан перронтой, зорчигч үйлчилгээний барилга нь 1 цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай.       Энэ онд Гурвансайхан нисэх буудлын 2200х30 метр хэмжээтэй хөөрч, буух зурвас болон явгалах замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн.

       Тус нисэх буудлаар 2024 онд 1065 нислэгээр  29633 зорчигч, 2025 оны 08 сарын байдлаар 406 нислэгээр 11000 зорчигч явсан. Мөн тооны зорчигч, тээш тээвэрлэж уул уурхай, аялал жуулчлалын хувиарт болон захиалгат нислэгт  зуны улиралд өдөрт дунджаар 5-7 удаагийн нислэг тогтмол хүлээн авч нисэхийн аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна. Нисэх буудлын аэродромын аюулгүйн бүсэд газар олголт хийгдэж, төлөвлөлт хийгдсэнтэй холбоотойгоор цаашид шинэ байршил тогтоож, 4D ангиллын нисэх буудлыг байгуулах шаардлага үүссэн гэдгийг онцоллоо.

Энэ хүрээнд “Транском электрон систем” компани энэ чиглэлд хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэх, зураг төслийн ажлыг боловсруулахад хамтран ажиллах, мэргэжлийн болон техникийн дэмжлэг үзүүлэх боломжуудын талаар харилцан санал солилцлоо.

Чех Улсын “Транском электрон систем” ХХК-ийн төлөөлөгчид байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлуудаа товч танилцуулаад, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы тавьсан саналын дагуу “Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын одоо байгаа үйл ажиллагаа, нисэх буудлын талбайн хэмжээ, барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалт,  газар зүйн онцлог, нөхцөл байдалтай танилцахыг хүслээ.

Мөн “Транском электрон систем” компанийн гадны улс оронд хийсэн нисэхийн салбарын бүтээн байгуулалтууд, технологийн шинэчлэлийн ажлуудыг салбарын сайдад дэлгэрэнгүй үзүүлж танилцуулна гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд  орон нутгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай бодитоор танилцаж, хамтран ажиллах боломжуудыг илүү тодорхой болгон дахин ажил хэрэгч санал солилцохоор тохиролцов. 

 

Чех Улсын “Транском электрон систем” ХХК-ийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх