Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна

2025/10/09
Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна

Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна. 

Зорчигч тээвэр

2025.10.05-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт 113.3 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.7%-аар өссөн байна. Үүнд:

  • Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 110.1 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8%-аар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 108.3 сая зорчигч зорчжээ.
  • Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 1.2 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6%-аар буурсан үзүүлэлттэй байна.
  • Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.9 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3%-аар өсжээ.

Ачаа тээвэр

2025.10.05-ны байдлаар салбарын хэмжээнд оны эхнээс өссөн дүнгээр нийт ачаа тээвэр 96.8 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3%-аар буурсан байна. Үүнд:

  • Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 62.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7%-аар буурсан.
  • Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 34.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.0%-аар өссөн.
  • Мөн 09.29-10.05-ны өдрийн хооронд Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөөрүү нийт 8 галт тэрэг, 432 вагон, 740 ачаатай чингэлэг буюу 24.8 мянган тонн нүүрс тээвэрлэсэн. Тус төмөр замаар 2025.10.05-ны өдөр хүртэл өссөн дүнгээр нийт 1.6 сая тонн нүүрс тээвэрлээд байна.
  • Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 7.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3%-аар өссөн байна.
Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх