Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийн газрын гишүүдэд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа. (2025.10.15)
Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 89.26 хувийн биелэлттэй байна.
ЗТЯ-ны зүгээс зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Зам, тээврийн сайдын 2025 оны А/183 дугаар тушаалаар байгуулан хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Зам, тээврийн салбарын харьяа 12 байгууллагын саналыг үндэслэн нийт 249 арга хэмжээ бүхий “Зам, тээврийн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтэд хяналт тавин хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Нэгдсэн төлөвлөгөөнд нийт 6 чиглэлийн 249 ажил төлөвлөсөн бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хэрэгжилт дунджаар 89.26 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс:
- Иргэний нисэхийн чиглэлээр 92 хувь,
- Төмөр замын чиглэлээр 90 хувь,
- Авто замын чиглэлээр 88 хувь,
- Автотээврийн чиглэлээр 88 хувь
- Усан замын чиглэлээр 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД
1."Монголын төмөр зам" ТӨХК нь өөрийн эзэмшлийн 130 хагас вагоноор "Тавантолгой түлш" ХХК-ийн мидлинг тээвэрлэлтийг Тавантолгой-Баян чиглэлд 5.5 хоногийн эргэлттэй зохион байгуулж байна.
2.“УБТЗ” ХНН-ийн зорчигчийн 92 вагоныг өвлийн тээвэрт бэлтгэх үзлэг засварыг бүрэн хийгээд байна.
3.Дулааны цахилгаан станцуудын өвлийн нүүрс тээвэрлэлтийг зохион байгуулахад 1712 ачааны хагас вагон шаардлагатай ба 330 хагас вагонд 6 сараар ашиглалтын хугацааг сунгаж, нүүрс тээвэрт оролцох боломжтой талаар дүгнэлт гаргасан. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын экспортын зэсийн баяжмалын тээвэрт ашиглаж буй 351 ачааны хагас вагоныг нүүрс тээвэрт татан оролцуулах саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлсэн.
4.Галлагааны улиралд гэр хорооллын айл өрхүүдийн хагас коксжих нүүрсийг “УБТЗ” ХНН нь Замын-Үүд /Эрээн/-Баян чиглэлд “Талын хишиг майнинг” ХХК-ийн 288, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 48 ачааны хагас вагоноор тус тус тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна.
5.“АЗЗА нэгтгэл” ТӨҮГ болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд нийт 518 тн давс,1747,5 м3 овоолгоны материалыг нөөцлөөд байна.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД:
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төсвийн тодотголоос шалтгаалан дараах тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа. Тухайлбал,
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар авто замын арчлалт, засварын ажилд 115.6 тэрбум төгрөг батлагдаж, уг хөрөнгөөр хийгдэх ажлуудыг тодорхойлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байсан боловч 2025 оны төсвийн тодотголоор 42.8 тэрбум төгрөгийг танаж, 72.8 тэрбум төгрөг болгон бууруулсан.
- Хөрөнгө татагдсанаас шалтгаалан зам хариуцагч байгууллагуудын 2025 оны эхэнд гүйцэтгэсэн 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй онцгой ажлын /цасанд боогдсон зам, давааг нээх, үерийн эвдрэлийг засварлах зэрэг/ санхүүжилт олгогдоогүй.
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шатахуун, түлш, хуурай элс, давс, цас хайлуулах бодис, сэлбэг хэрэгсэл болон бусад шаардлагатай материал нөөцлөх ажилд хөрөнгө санхүүжилт дутагдалтай байна.
- Өвлийн улиралд, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд зам давааг нээх, байнгын бэлэн байдлыг хангах, тээврийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй шуурхай ажлын хэсгүүдэд шаардагдах хөрөнгө шийдвэрлэгдээгүйгээс өнөөдрийн байдлаар ажиллаж эхлээгүй байна. Үүнд нийт 50 цэгт ажиллах шуурхай ажлын хэсгийн зардалд 868.3 сая төгрөг шаардлагатай байна.
Иймд цаашид авах арга хэмжээний саналд “ Зам хариуцагчийн онцгой ажлын дутуу санхүүжилт 5.3 тэрбум төгрөг, шуурхай ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны зардалд шаардлагатай 868.3 сая төгрөг, төлбөр авах цэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах зардал, олон улс, улсын чанартай 14909.0 км авто замын өвлийн арчлалт, онцгой ажилд шаардагдах 5.8 тэрбум, нийт 12 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү хэмээн танилцууллаа.
| Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт