Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал боллоо

2025/10/16
Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал боллоо

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал (2025.10.16) боллоо. Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил, хүндрэл үүсч болзошгүй эсэх болон Зам, тээврийн салбарын яамны хүний нөөц, ажлын байрны бүтэц, алба хаагчдыг хөгжүүлэх бодлого зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.

Хурлын эхэнд яамны газар, хэлтсийн дарга нар үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, өвөлжилт, цаг агаарын хүндрэлтэй холбоотойгоор саатсан зүйл байхгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа талаар мэдээллээ.

Мөн зам, тээврийн салбарын хэмжээнд 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 89.26 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг газар дээр нь шалгах ажлын хэсгийн удирдамжийг Төрийн нарийн бичгийн даргаар батлуулж, шалгалтын хуваарь гарган ажиллаж байгаа аж.

Үүний дараа Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  1. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2021 онд, Цахим гарын үсгийн тухай хууль 2022 онд тус тус батлагдан мөрдөгдөж, шинээр батлагдсан хууль, журам, стандартын хэрэгжилт улсын хэмжээнд ямар түвшинд байгааг тогтоох зайлшгүй шаардлага тулгарсан тул Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулагдахтай холбоотойгоор бэлтгэл ажлыг сайн хангах;
  2. Албан хаагчдын гадаад, дотоод томилолтын зардлын асуудлыг шийдвэрлэх;
  3. Ямар ямар ажлын хэсэг ахалж буйгаа жагсаалтаар гаргаж өгөх, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг энэ ондоо багтаан дуусгах;
  4. Ажлын байрны бүтэцтэй холбоотой санал өгөх;
  5. 10 сарын 01-ний өдрийн байдлаарх Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг гаргаж өгөх зэрэг үүрэг даалгаврыг газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгов.
Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал боллоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх