Монгол Улсын Зам, тээврийн яам Дэлхийн банктай хамтран автозамын салбарын дотоодын аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Сайн чанарын тендерийн материал хэрхэн бэлдэх вэ?” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна.
Тус семинарын зорилго нь Монгол Улсын дэд бүтцийн чанарыг сайжруулах, орчин үеийн гэрээний аргачлалыг нэвтрүүлэх, үндэсний зам, дэд бүтцийн гүйцэтгэгч байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд оршиж байгаа юм. Семинарт оролцогчдын тоо хязгаартай бөгөөд Дэлхийн банкны санхүүжилттэй төслүүдийн худалдан авах ажиллагаанд оролцох автозамын гүйцэтгэгч байгууллагуудын тендерийн баримт бичиг бүрдүүлдэг 50 оролцогчийг л хамруулахдаа байгууллагаас нэг хүний төлөөлөл л оролцох аж.
Семинараар тендерийн баримт бичгийг нарийвчлан судлах, шаардлагыг бүрэн хангах, холбогдох туршлагаа оновчтой илэрхийлэх, үнийн санал болон хугацааг үнэн зөв тооцох, мөн тендерийн материалыг үр дүнтэй боловсруулан зохион байгуулах зэрэг чадварт суралцах болно.
Семинар 2025 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн 08.30 цагаас Туушин зочид буудалд болох бөгөөд 50 хүртэлх албан хаагчдыг сургалтад хамруулах ажлыг хамтран зохион байгуулж, оролцоог хангах талаар дэмжин ажиллахыг Монгол Улсын Авто замчдын холбооноос хүслээ.
Бүртгүүлэхдээ 86098690 /Мөнгөнчимэг/ дугаарт холбогдож бүртгүүлнэ.
Хөтөлбөрийг ЭНД хавсаргав.
Авто замчдад зориулсан семинар болно | |
Зам, тээврийн яам Facebook |