Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.10.27) 08:00 цагт боллоо. Хуралдаанаар Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлуудын явц, хэрэгжилттэй танилцаад, харьяа байгууллагын дарга удирдлагуудад удаашралтай байгаа ажлуудыг шахаж ажиллах, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, сайдын зүгээс улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул олон улс, улсын чанартай автозамын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулах, өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулан автозамын аюулгүй байдалд онцгой анхаарах, нэн ялангуяа өвс тээвэрлэж яваа автомашинуудын аюулгүй байдалд анхаарч саадгүй нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг санууллаа.
Мөн экспортын ачаа тээврийн үйлчилгээ, нүүрс тээвэрлэлтийн асуудалд анхаарах, ачаа тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Таван толгой төмөр зам” ХХК-ийн зүгээс хоёр улсын хил холболтын төмөр замын төслийн ажилд тусгагдаж буй нэмэлт саналуудыг хоёр талаас шуурхай хэлэлцэж, эргэн танилцуулах, бүтээн байгуулалтын ажил саадгүй хэвийн явагдахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн зохион байгуулах хүрээнд төмөр замаар шатахуун тээвэрлэхтэй холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллахыг Төмөр замын газарт даалгалаа.
2026 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэний нисэхийн салбарт нэн шаардлагатай чухал хөрөнгө оруулалт, шинэчилж сайжруулах, яаралтай хийх ажлуудаа дахин зөвлөлдөж, саналаа нэгтэх, төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлэхыг үүрэг болгов.
“Зам, тээврийн хөгжлийн Төв” ТӨҮГ-т хот хоорондын авто зам ашигласны төлбөр буюу цахим үйлчилгээнд хяналт тавьж ажиллах, ялангуяа Говь сүмбэр, Дорноговь аймгийн Айраг сум, Олон Овоот зэрэг газруудад уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслээс авах татвар хураамжид хяналт тавьж ажиллахыг даалгав.
Автозамын чиглэлд "Авто замын засвар арчлалтын нэгтгэл” буюу “АЗЗА нэгтгэл” татан буугдаж байгаатай холбогдуулан ЗТЯ-ны Хуулийн хэлтэс анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн орон нутгийн замд зам тээврийн осол, зөрчлийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, тэр дундаа том оврын тээврийн хэрэгслийн хурдыг хянах, орон нутгийн замд осол аваар гарахаас сэргийлж ажиллахыг холбогдох газрын дарга нарт анхаарууллаа.
ЗТЯ болон харьяа байгууллагууд салбар тус бүрт удаашралтай байгаа ажлуудыг бичиг хүргээд хүлээх бус өөрснөө биечлэн хөөцөлдөж, 2-3 хоногийг дотор шуурхай шийдвэрлэж, үр дүнтэй гүйцэтгэлтэй ажиллахыг үүрэг болгов. ЗТЯ болон харьяа байгууллагуудын дарга удирдлагуудыг гадаад томилолтыг цуцалж, зардлыг танаж ажиллахыг ЗТЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Б.Насантогтохт даалгав.
| Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ