Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар өнөөдөр (2025.10.27) ЗТЯ-ны харьяа байгууллагын дарга нар үүрэг даалгаврын биелэлт хэрэгжилт, үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 2 сая тонн нүүрс тээвэрлэлээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газрын дарга Б.Артур:
-Төмөр замын газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өмнөх сайдын шуурхайгаас шууд болон ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН-тай хамтран хийх 5 үүрэг даалгавар өгөгдсөн. Бүх ажлын гүйцэтгэлийг хийж, бэлтгэл бүрэн хангагдсан байна. Хүлээгдэж буй ажил нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн ажлыг санхүүжүүлэх Засгийн газрын тогтоол бүрэн албажиж ирээгүй байгаа учраас удирдамжаа авах ажил хүлээгдэж байна.
-Нүүрс экспортын асуудлын хүрээнд БНХАУ-ын ЭСЯ, “Чайна Энержи” грүпп компанийн удирдлагууд, Цахим худалдааны компани зэрэг холбогдох газруудад албан бичгийг хүргэж ажилласан. Мөн энэ чиглэлээр Төмөр замын газар, “Эрдэнэс тавантолгой” ХК, -“Чайна Энержи” грүпп компанийн удирдлагуудаас бүрдсэн гурван талт уулзалтыг хийж, мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Төмөр замын газарт Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх журам сайдын тушаалаар батлагдсан. Төмөр замын газраас сайдын тушаалаар батлагдсан шинэ журмыг баримтлан ажиллаж байна. Уг тушаал батлагдснаас хойш шинээр тавигдаж буй зохицуулалт нь өөрийн салбар замтай, тээвэрлэлтийн гэрээтэй, гадаад улсад үйлдвэрлэгдсэн вагон нь тухайн улсын тусгай зөвшөөрөлтэй байх зэрэг шаардлагуудыг тавьсан байна. Эдгээр шаардлагыг хангасан нөхцөлд хөдлөх бүрэлдэхүүний дугаар олгох үйлчилгээг хэрэгжүүлээд явж байна.
- Нүүрс тээвэрлэлтийн хувьд, Монгол, Хятад хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн хүрээнд нийт 247 сая тонн нүүрс тээвэрлэхээр тусгасан бөгөөд 2025-2027 онд жил бүр 5 сая тонн тээвэрлэхээр төлөвлөсөн. Одоогоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн мэдээлснээр 2 сая тонн нүүрс тээвэрлээд байна. Үлдсэн хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэнэ. Экспортын тээвэрлэлтийн явц хэмжээ, боомтын нөхцөл байдал хэвийн байвал “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс гэрээнд тусгасан биелэлтийг хангаж ажиллах болно гэдгээ албан бичгээр мэдэгдсэн. Боомт дээр үүсэж буй нөхцөл байдал буюу Гашуунсухайт талаасаа гаргалт оочертой, хүлээлттэй байна. Ганцмод боомтоос татан авалтаа нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэдгээ мэдээлсэн. Мөн “Чайна Энержи” грүпп компанийнхан энэ чиглэлд уулзалт төлөвлөж, саналаа хүргэж ажиллана гэдгээ хэлсэн.
-БНХАУ-аас орж ирэх шатахуун орж ирэх тээврийн асуудлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН дээр зохицуулалт хийж, төлөвлөгөөнд тусгаж ажиллах тухай асуудлыг хэлэлцэж байна. Холбогдох байгууллагуудаас шаардлагатай мэдээ мэдээллийг нь солиолцож, Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгийг хүргүүлсэн байна.
ИНЕГ нийт 96 албан хаагчийн бүтэц,орон тоотой ажиллахаар төлөвлөж байна
Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр:
-Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. ОХУ-ын Тээврийн дэд сайдтай уулзах товыг ирэх 11 сард зохион байгуулагдах ОХУ-ын “Тээврийн долоо хоног” Олон Улсын форумын үеэр төлөвлөсөн байна. Энэхүү уулзалтаар Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийг дахин сэргээж, ажил хэрэг болгох талаар хоёр талаас санал солилцож, тодорхой шийдвэрийг гаргана. Уг уулзалтад агаарын тээвэрлэгч компаниудын удирдлагуудаас бас оролцож, санал солилцоно.
-Олон Улсын иргэний нисэхийн байгууллагын аудитын шалгалт 2026 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад ирэх гэж байгаатай холбогдуулан урьдчилсан аудит сарын өмнө хийгдэж, өнгөрсөн 7 хоногт тайлангаа ирүүлсэн байна. Тайлангийн дүгнэлтээр төлөвлөгөөт ажил графикийн дагуу явагдаж байна.
- Бүтэц орон тоог шинэчлэн батлах ажлын хүрээнд ИНЕГ нийт 96 албан хаагчийн бүтэц, орон тоотой ажиллахаар төлөвлөгдсөн байна. Зарим ажлын чиглэлд нэмэлтээр гэрээт зөвлөх, гэрээт ажилчид авах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Энэ тухай албан бичгийг ЗТЯ руу хүргүүлсэн.
-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал, УИХ-ын гишүүдэд танилцуулах мэдээлэл, бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.
Улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна
-АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ:
-АТҮТ-д 2025 оны 10 сарын 23-ны өдрийн байдлаар Авто тээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын улсын үзлэг, шалгалтаар улсын хэмжээнд 865 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 2.5 хувийн өсөлттэй байна.
-Улс хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд 13 чиглэлд 22 ААН-ийн 160 тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Давхардсан тоогоор 13000 тээврийн хэрэгслээр 272 мянган зорчигч улс хооронд тээвэрлэжээ. Хот хоорондын чиглэлд 55 ААН-ийн 63 чиглэлд 793 тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байна. АТҮТ энэ жил 1.600 мянган зорчигч тээвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаас өнөөдрийн байдлаар 1.350 мянга буюу гүйцэтгэлийн төлөвлөгөө 84 хувьтай явж байна.
Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн мэдээ товчхондоо 10 чиглэлд 639 ААН-ийн 17855 хүнд даацын тээврийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байна.
-Байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичгийг шаардлага хангасан тээвэрлэгч ААН-ийн тээврийн хэрэгсэлд жигд хуваарилан олгож байна.
Дулааны станцуудыг нүүрсээр хангахад 2351 хагас вагон шаардлагатай байна
-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн:
-“Улаанбаатар төмөр зам” ХНН-д хагас вагоны хангалтыг эс тооцвол ажил хэвийн явагдаж байна. Энэ жил бид өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны станцуудын нүүрс хангалтыг хийхийн тулд 2351 хагас вагон шаардлагатай байгаа. Үүнээс 1678 вагоныг “УБТЗ” дотоодын нөөц бололцоогоор зохицуулж байна. Цаашид бидэнд 673 хагас вагон шаардлагатай. Үүнээс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 351 вагоныг шийдвэрлэхээр Засгийн газрын тогтоол гарсан боловч өнөөдрийн байдлаар удаашралтай, асуудал тодорхойгүй байна. Энэ асуудал шийдэгдсэн ч цаана нь 322 вагоны дутагдал үүснэ. Энэ асуудалд салбарын сайд анхаарч шийдвэрлэж өгнө үү гэв.
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ
“ИНҮТ" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Отгонсүх:
-ИНҮТ-ийн хуваарьт нислэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 7 хоногт навигацийн тоног төхөөрөмж шинэчлэхтэй холбогдуулан Франц улсаас албаныхан ирж уулзалт хийсэн. Энэ чиглэлд ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн жагсаалт энэ 7 хоногт бэлэн болно.
Бүсийн 2 дахь төв байгуулахтай холбоотой ТЗҮ-ыг зарласан байна. Ирэх хавар ажлыг нь эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бусад ажил хэвийн явагдаж байна.
Автозамын санд нийт 22,6 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Захирал Д.Оюунболд:
-ЗТХТ-ийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар тус төв барилга угсралтын нийт 23 төсөл дээр хяналт тавин ажиллаж байна. Энэ оны 11 сард багтаан 10 төслийг нь улсын байнгын ашиглалтад хүлээлгэж өгөхөөр бэлтгэл ажил хангагдаж байна.
-Мөн олон улс, улсын чанартай автозамын засвар арчлалтын ажил дээр хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл график төлөвлөгөөний дагуу 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ээлжит засварын 7 ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байна.
-Өнгөрсөн сайдын шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын дагуу зүүн аймгуудаас өвс тээвэрлэж байгаа ачаа тээврийн машинуудыг саадгүй тээвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан. Олонх нь даац хэтрүүлсэн байдалтай зорчиж байна.
-ЗТХТ-өөс өнөөдрийн байдлаар автозамын санд нийт 22,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж ажиллалаа, төлөвлөгөөт ажлынхаа 75 хувийг гүйцэтгээд байна.
Улаанбаатар-Сингапур чиглэлд шууд нислэг үйлдэнэ
"МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир:
-МИАТ компанийн нислэгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 3526 нислэгээр 983 мянган зорчигч тээвэрлээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 2,7 хувийн өсөлттэй байна. Ачаа тээврийн хувьд 8579 тонн ачаа тээвэрлэсэн байна.
-2025 оны 11 сарын 04-ны өдөр Улаанбаатар-Сингапурын анхны шууд нислэг үйлдэгдэхэд бэлэн болоод байна.
-МИАТ компани өнөөдрийн байдлаар олон улсын 14, орон нутгийн 8 чиглэлд нислэг үйлдэж байна. Өдөрт дунджаар 10 нислэг үйлдэж байна. Урин дулааны улиралд өдөрт 25-30 нислэг үйлддэг бол өвлийн цагийн хуваарьт 2025.10 сарын 26-нд шилжснээр зарим хотын нислэгийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Сөүл чиглэлийн нислэгийн тоо буурч өдөрт 2, долоо хоногт 14 удаагийн нислэг үйлдэж байна.
-Тулгамдаж буй асуудал нь, өнгөрсөн сард “НУБИЭ ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүотай уулзаж хэд хэдэн асуудлаар зөвлөлдсөн. Тухайлбал, 2026 оны 01 сарын 01-нээс эхлээд хоёр улсын “Чингис Хаан” Олон Улсын Нисэх Буудлын хөөрөлт, бууралтын хураамж болон бусад дагалдах хураамжийн үнэ хоёр улсын Концессын гэрээний дагуу өсөж байгаа. Тодруулбал, хураамжийн үнэ өнөөдрийн байдлаар 17000 төгрөг байсан бол 2026 оны 01 сарын 01-нээс 18 ам.доллар болж өсөхөөр байна. Энэ нь дэлхийн бусад нисэхийн компаниудын зах зээлийн үнээс даруй 2-3 дахин өндөр үнэтэй байгаа юм. Энэ талаар хоёр талаасаа санал солилцоод, Концессын гэрээнд өөрчлөлт хийх боломжуудыг хэлэлцэх шаардлагатай байна. Концессын гэрээг нь Эдийн засаг, хөгжлийн яам хариуцан ажиллаж байна гэв.
Ачаа тээврийн үйл ажиллагаа гадны шалтгаантай гацах тохиолдол гарч байна
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун:
-“Монголын Төмөр Зам” ТӨҮГ үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар "Монголын төмөр зам" компани 5,4 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 107 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн 2.24 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна. Монгол, Хятад хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн хүрээнд төлөвлөгөөт тээвэрлэлтийг хийхэд БНХАУ-ын Хил гаалийн байгууллагын пүүний программ шинэчлэхтэй холбоотой мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалан ачаа тээвэр гацах үйл ажиллагаа байнга гарч байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, шаардлагатай нэмэлт уулзалтуудыг хийж байна.
Чингис Хаан нисэх буудал 7 хоногт 369 нислэг үйлдэж байна
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ:
-Чингис Хаан Олон Улсын нисэх буудал 7 хоногт 369, өдөрт дунджаар 52 чиглэлд нислэг үйлдэж байна. Үүнээс олон улсын 286, орон нутаг нь 83 нислэг үйлдэж байна. Зорчигчийн үзүүлэлт 43140, олон улсын 35247 орон нутаг нь 7893 гэсэн үзүүлэлттэй байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зорчигч 19, 4 хувь, нислэг 28 хувийн өссөн үзүүлэлттэй байна.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь 97,3 хувь, “НУБИЭ” ХХК 95 хувийн бэлтгэл хангагдсан
| ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНД САЛБАР ТУС БҮР АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНД САЛБАР ТУС БҮР АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2025 оны 9 дүгээр сар/
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо.
Монгол, Орос, Хятад улс тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ
ОБЕГ-аас зохион байгуулсан Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Зам, тээврийн Улсын алба “Хангалттай” үнэлгээ авлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Авто замчдад зориулсан семинар болно
Зам, тээврийн салбарын статистик мэдээллийг танилцуулж байна
Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал боллоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа
Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна
Багахангай-Хөшгийн хөндийн салбар төмөр замын төсөл дам нуруугаа амжилттай угсарч дууслаа
Чех Улсын “Транском электрон систем” ХХК-ийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо
Салбарын хяналтын газрын хийсэн шалгалтаар 126 зөрчил илэрчээ
Иран улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Согтуурсан үедээ мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 988 хүнийг торгожээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 79.11 хувьтай байна
Дэлхийд төмөр замын тээвэр үүсэж хөгжсөн тэмдэглэлт өдөр
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Надад биш, улсад хэрэгтэй ажил учраас элдвээр хэлүүлээд ч болов хийх л ёстой
ЗАСГИЙН ГАЗАР 100 ХОНОГ: Нүүрс тээвэрлэлтийн гэрээний хүрээнд хоногт дундажаар 8 хос галт тэрэг аялуулж байна
Автозамчид ур чадвараараа "өрсөлдөнө"
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
ЗАСГИЙН ГАЗАР 100 ХОНОГ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ажил ахицтай урагшилж байна
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо
ЗАСГИЙН ГАЗАР-100 ХОНОГ: АГААРЫН ТЭЭВРИЙГ ЛИБЕРАЛЧИЛЖ НИСЛЭГИЙН СҮЛЖЭЭГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
ЗАСГИЙН ГАЗАР-100 ХОНОГ: ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛД ХОНОГТ ТОГТМОЛ АЧААТАЙ 9 ГАЛТ ТЭРЭГ АЯЛУУЛЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР-100 ХОНОГ: БАГАХАНГАЙ-ХӨШГИЙН ХӨНДИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМ 90 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР-100 ХОНОГ: ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨСӨЛ АХИЦТАЙ УРАГШИЛЖ БАЙНА
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Нээлттэй мэдээлэл
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА