Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн удирдлагуудыг өнөөдөр /2025.10.28/ хүлээн авч уулзлаа.
Хурлын эхэнд Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт танигдсан, төмөр замын салбарын чадварлаг залуу үеийг бэлтгэн ажлын талбарт гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургуулийн дэд захирал Гао Лян тэргүүтэй төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.
Үүний дараа Төмөр замын газрын дарга Б.Артур хэлэхдээ “Монгол Улсын Төмөр замын газар болон БНХАУ-ын Бээжингийн зам харилцааны их сургууль хоорондын хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрийг байгуулах болсондоо баяртай байна. Өмнө нь миний бие 2012 онд Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллах үедээ Зам, тээврийн яам болон Бээжингийн Зам, харилцааны их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулахад гар бие оролцож ажилласан. Тухайн баримт бичгийн хүрээнд 60 оюутан тэтгэлгээр суралцах нөхцөл боломжоор хангагдаж, төгсөгчид өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-уудад мэргэжлээрээ ажиллаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж, экспортын болон импортын, дамжин өнгөрөх ачаа тээвэр, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Энэхүү Хэлэлцээр байгуулагдсанаар төмөр замын салбарт бид цаашид үндсэн 2 чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж ажиллана. Үүнд:
Нэгдүгээрт, Монгол оюутнуудыг Бээжингийн Зам, харилцааны их сургуульд бакалавр, магистр, докторын зэргээр сургах, мөн төмөр замын ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах богино хугацааны сургалтад хамруулах, ингэхдээ хоёр талаас Засгийн газар, их сургууль, аж ахуйн нэгжийн тэтгэлэг зэрэг боломжит тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах боломжийг түлхүү ашиглахаар хамтран эрмэлзэнэ.
Хоёрдугаарт, хил дамнасан төмөр замын төлөвлөлт, барилга, ашиглалтын менежмент, аюулгүй байдал, дэвшилтэт технологийн нэвтрүүлэлт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийж, үр дүнг практикт нэвтрүүлэхтэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэх ба үүнд Засгийн газар, олон улсын байгууллага, хөгжлийн сангийн зэрэг байгууллагуудаас дэмжлэг авах боломжийг эрэлхийлэх харилцааг бий болгохоор ажиллана” хэмээн онцлов.
Хариуд нь Зам харилцааны их сургуулийн дэд захирал Гао Лян хэлэхдээ “Монгол, Хятадын төмөр замын хилийн боомтууд нэмэгдэх, Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэхээр хоёр улсын түвшинд хэлэлцээ хийгдэж байна. Мэдээж эдгээр ажлууд хэрэгжсэнээр төмөр замын салбарын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэх, Монголын төмөр замтай бүх түвшний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн ажиллах болно” хэмээн мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд, Монгол Улсын Төмөр замын газар болон БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургууль хоорондын хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрт Монголын талаас Төмөр замын газрын дарга Б.Артур, БНХАУ-ын талаар тус сургуулийн дэд захирал Гао Лян нар гарын үсэг зурлаа.
| Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт