Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн 20 дугаар хуралдаан өнөөдөр /2025.10.29/ цахим хэлбэрээр боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал тээврийн бүх салбар чиглэлүүдэд 2024 онд хуралдсан өмнөх хуралдаанаар тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэж, 2025-2026 онд хэрэгжүүлэх ажлууд, шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэн тохирчээ.
Хурлын эхэнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд идэвх гарган ажиллаж хуралдааны Протоколын төслийг хэлэлцэн тохирч ажилласан хоёр талын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлээд, энэхүү хуралдаан нь манай хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг ахиулах, бодлого төлөвлөлтийн уялдааг хангах, харилцан мэдээлэл солилцох, ойлголцлыг бэхжүүлэх, харилцааны давтамжийг хадгалахад чухал үр нөлөөтэйг онцлон тэмдэглэв. Ингээд өмнөх 2024 онд хийсэн 19 дүгээр хурлын Протоколд туссан асуудлуудын ихэнх нь бүрэн биелсэн болон биелэх шатандаа явж байгааг батлав.
Төмөр замын салбарт, дотоодын төмөр замын хэрэгцээ шаардлага болон Улаанбаатар хотын авто замын ачаалал, оршин суугчдын аюулгүй байдал болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд салбар төмөр зам барих ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн ба өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 80.3 хувьтай үргэлжилж байна. Энэхүү салбар төмөр замыг Улаанбаатар төмөр замын гол шугамд холбох асуудлаар хоёр талын хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар хоёр сайд нар уулзахдаа ярилцсан тул энэхүү ажлын хэсгийг байгуулах талд анхаарч дэмжиж ажиллахыг хүсэв.
Автотээврийн салбарт, талуудад үүсэж буй тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлтийн зөвшөөрлийн бичгийг хэмжээг зохистой хэмжээнд солилцож, шаардлага үүссэн тохиолдолд зөвшөөрлийн бичиг нэмэлтээр солилцох асуудлыг нааштайгаар шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.
Иргэний нисэхийн салбарт, Монголын талаас “Аэромонголиа” ХХК нь Улаанбаатар–Москва чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж, шаардлагатай техникийн болон зохицуулалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус компанийн ашиглаж буй Airbus A319 агаарын хөлгийн техникийн үзүүлэлт, нислэгийн зайн хязгаарлалттай холбоотойгоор Красноярск хотод техникийн зогсолт хийж, Москва чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа. Уг бэлтгэл ажил удахгүй дуусаж нислэг бодитоор эхлэнэ гэдэгт найдаж байна.
Авто замын салбарт,хоёр тал Азийн авто замын сүлжээний АН3 ба АН4 маршрутын бүрэлдэхүүнд багтсан авто замуудыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь хоёр орны эдийн засаг, бүс нутгийн тээврийн сүлжээний холболт, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн хоёр талын шинжээчдийн хурлаар АН3 ба АН4 маршрутын бүрэлдэхүүнд орсон авто замуудын хөгжлийн төлөвлөгөөний талаарх мэдээллийг харилцан солилцохоор тохирчээ.
| Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн 20 дугаар хуралдаан боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Олон улсын тээврийн форумын дээд хэмжээний уулзалт Герман улсын Лейпциг хотноо эхэллээ
Чойр-Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлнэ
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна
Автотээврийн улсын байцаагч нарт зориулсан вэб болон мобайл аппликейшныг хөгжүүлж байна
ТНБД М.Баягмагнай Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УРИЛГА
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНСУ-ын тэтгэлэгт хамрагдсан сурагчдад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан батламж гардууллаа
БНСУ-ын Дуньян их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн II шатны шалгаруулалт явагдлаа
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай БНСУ-ын Дуньян их сургуулийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Хөлөг онгоцноос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлын хэсгийн 21 дүгээр хуралд оролцлоо
Хяналтын хуудас шинэчлэн батлах тухай /2026.03.30/
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа