Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судална

2025/11/05
Сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судална

“Монгол Улсад полимер бүлээн асфальт бетон хольцыг үйлдвэрлэх замаар хүлэмжийн хийг бууруулах төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Тухайлбал, БНСУ-ын Засгийн газар 2030 он хүртэлх хүлэмжийн хийг бууруулах үндэсний хэмжээний зорилт (NDC; Nationally Determined Contribution)-ыг хэрэгжүүлэх хүрээнд "2025 оны Газар дэд бүтэц, зам, тээврийн салбарын олон улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ТЭЗҮ судалгаа" хэмээх төслийг боловсруулж байна.

Үүний хүрээнд Солонгосын Барилгын технологийн судалгааны хүрээлэн нь ""Монголд сайжруулсан бүлээн асфальтыг үйлдвэрлэх замаар олон улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа" төслийг хэрэгжүүлэхээр өчигдөр /2025.11.05/ албан ёсоор нээлтээ хийлээ.

Төслийг хэрэгжүүлэхийг өмнө сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судалж, дараа нь Монголд бүлээн асфальтбетон хольцыг үйлдвэрлэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зориулалт бүхий тоног төхөөрөмжийн өнөөгийн байдлын судалгааг мөн хийх гэнэ. Ингэснээр төслийг хэрэгжүүлж эхэлнэ хэмээн экспертүүд онцолж байна.

Сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судална  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх