Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Автоматик телемеханикийн систем – Дэлхийд ба Монголын төмөр замуудад” номын нээлт боллоо

2025/11/13
“Автоматик телемеханикийн систем – Дэлхийд ба Монголын төмөр замуудад” номын нээлт боллоо

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Бойриг, Г.Сэрээнэндорж тэргүүтэй инженерүүдийн хамтран бүтээсэн “Автоматик телемеханикийн систем – Дэлхийд ба Монголын төмөр замуудад” номын нээлт Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд боллоо. Номын нээлтэд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөл оролцсон юм.

Энэхүү ном нь автоматик, телемеханикийн систем, түүний үндэс, тооцоолон бодох техник микропроцессор контроллер, гол тоолох систем, гэрлэн дохио, репен техник зам төмөр хэлхээ гэх хэсгээс бүрдэж эдгээрийн үндсэн ойлголтыг өгөх гэнэ. Мөн төмөр замын дохиолол төвлөрүүлэг, холбооны байгууламжийн ашиглалтын механик инженерийн ажил үйлд тус дөхөм болно хэмээн экспертүүд үзэж байлаа.

Энэ үеэр Зам, тээврийн сайдын тушаалаар төмөр замын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг “ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН” хүндэт тэмдгээр шагнав.         

  1. Дамдинсүрэнгийн Ганчимэг - Төмөр замын дээд сургуулийн хөтөлбөр хариуцсан дэд захирал, профессор
  2. Лхагвасүрэнгийн Гунгаажанцан - “УБТЗ” ХНН-ийн Дохиолол холбооны албаны дарга
“Автоматик телемеханикийн систем – Дэлхийд ба Монголын төмөр замуудад” номын нээлт боллоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх