Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

2025/11/25
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан 2025 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр тус улсад суугаа Элчин сайдын яам Софи хот дахь Болгарын Үндэсний музейн Их танхимд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.

Энэ ойг тохиолдуулан Болгарын Улсын Тээвэр, харилцаа холбооны яамны хүндэтгэлийн танхимд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа, Болгар Улсын Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Д.Недялков нар “Олон улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т тус тус гарын үсэг зурав.

Зураг нээх

Зураг нээх
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх