Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2025.12.10) “Баянзам” тээвэрчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Баярхүү, “Тээвэрчдийн зөвлөл”-ийн тэргүүн Н.Ялагдашгүй болон нүүрс тээвэрт хувиараа явдаг жолооч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Гашуунсухайт боомтод ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын аж ахуйн нэгж, компаниуд болон жолооч тээвэрчдийн нийгэм, эдийн засгийн амьдрал улам хүндэрч шийдэл хүлээсэн зарим асуудал үр дүн хүлээсэн хэвээрээ байгаа талаарх мэдээллийг сонсож, тээвэрчдийн тавьж буй шаардлагуудыг хэлэлцлээ.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны удирдлагууд өмнө нь Гашуунсухайт боомт, “Цагаан хад” сууринд нүүрс тээвэрт явдаг жолооч нарын төлөөллийг хэд хэдэн удаа хүлээн авч уулзан тээвэрчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, гарц шийдлийг хэлэлцэж байсан. Тэгвэл энэ удаа салбарын сайд тээвэрчдийн уулзалтад биечлэн оролцохоос гадна ЗТЯ-ны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуун, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын хэлтсийн дарга Б.Хулан, “Эрдэнэс Тавантолгой" ХК, Хил хамгаалах байгууллагын олон талт төлөөллийг оролцуулсан уулзалтыг хийлээ.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Тээвэрчдийн зүгээс тавьж буй шаардлага, тулгамдаж буй асуудалд ЗТЯ-д хамаарах болон эс хамаарах асуудал олон байгаа учраас энэхүү уулзалтад төрийн байгууллагын олон талт төлөөллийг оролцуулж, санал хүсэлтийг нь хамт сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр “Уулзалтын цаг”-ыг зохион байгуулсан” гэдгийг тодотголоо.
Мөн Монгол Улсын үндсэн хуульд зааснаар иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй. Жагсаал хийх тусгай журмыг хуулиар зохицуулсан байдаг. Гэхдээ Монгол Улсын хил дээр жагсаал цуглаан зохион байгуулах нь Монгол Улсын нэр хүнд, хилийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна энэ жагсаал цуглааныг хоёр улсын хил дээр зохион байгуулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдалд орж болзошгүй гэдгийг хатуу анхаарууллаа. Энэ мэдээлэл нь Улсын Их Хурлын дарга, Засгийн газрын түвшинд хүрснийг сануулаад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, ЦЕГ-аас холбогдох хүмүүст хяналт шалгалт хийх болсныг дуулгав.
Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах жагсаал цуглааныг холбогдох газраас нь зөвшөөрөл авч бүртгүүлээд, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй. Адилхан монгол хүмүүс эх орноо эхэлж бодох, амин хувийн асуудлаа хоёрдугаарт тавьж жагсах хэрэгтэй шүү гэдгийг албан ёсоор сануулав.
“Уулзалтын цаг”-аар жолооч тээвэрчдийн зүгээс тавьж буй шаардлагыг хэлэлцэж, ЗТЯ-наас шийдвэрлэх ажлуудыг холбогдох дарга нарт үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, Бичигт боомт дээр нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын үүрэг хариуцлага, жолооч тээвэрчдийн цалин хөлсийг цаг хугацаанд нь олгохгүй байх, жолооч нарын нийгмийн асуудлыг хүндрүүлж байгаа ААН, компаниудыг баримт нотолгоотой нь мэдээллийг нь ирүүлэх. ЗТЯ-наас үйл ажиллагааныхаа хүрээнд удаа дараа санал гомдол ирж буй ААН, компаниудад хариуцлага тооцох, тээвэрлэлтийн үйл ажиллагааг нь цуцлах арга хэмжээ авч ажиллахыг “Автотээврийн үндэсний төв”-ийн захирал Б.Гүрсоронзонд үүрэг болгов.
Жолооч нарын цалин хөлс, нийгмийн асуудлыг сайжруулахын тулд хилийн боомт дээр хонон өнжин дугаарлах, автомашиндаа хонох байдлыг халж, тав тухтай амрах боломж нөхцлийг хангаж ажиллахыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудад үүрэг болгож, ирэх хавар амрах байр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдээлэв. Мөн жолооч тээвэрчдийн цалин хөлсний зарим асуудал нь “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дотоод асуудалд хамаарах учир энэ хуралд тус компанийн төлөөллийг оролцуулж байгаагаа хэлэв.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуун холбогдох албаны хүмүүстэй саяхан нүүрс тээврийн жолооч нартай уулзалдсан. Нүүрс тээврийн жишиг үнэ тарифыг мэдэхгүй жолооч олон байсан. Тухайлбал, “Монголын төмөр зам” ТӨХК-иас нэг удаагийн тээврийг 1.250 мянган төгрөг болгосон байхад 850 мянган төгрөг гэсэн ойлголттой явж байгаа жолооч цөөнгүй байна. Хэрэв хувь компани, хэн нэгэн энэ тээврийн хөлснөөс дундаас нь авдаг, тээвэрчдийг хохироодог бол хувь жолооч нартай нь гэрээ хийж ажиллах чиглэл өгөв.
“Монголын төмөр зам” ТӨХК стандартын буюу 125 тонноор ачилтаа тооцож, бодит байдал дээр 134 тонноор ачилт хийж байна. Нэг удаагийн тээврийг 1.311 мянган төгрөгөөр тооцоод явж байгаа гэдгийг тодотгов. Иймд 2026 оны босгон дээр жолооч нарт энэ мэтчилэн тодорхой ажлуудын талаарх бодит мэдээллийг өгөхөөр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням биечлэн очиж уулзалт хийнэ гэдгээ хэллээ.
Хоёр улсын хил дээр ачаа тээврийн урт дараалал, хүлээгдэл чирэгдэл, түгжрэлийг шийдвэрлэхын тулд мөн энэ сарын сүүлчээр БНХАУ-ын Чайна Энержи нүүрс тээврийн компанитай уулзаж, тээврийн асуудлаар санал солилцож ирнэ. Зам, тээврийн сайдын хувьд үүрэгт ажлынхаа хүрээнд жолооч тээвэрчдийнхээ асуудлыг шийдвэрлэхийн тулд гарц шийдлээ ярилцаад, холбогдох арга хэмжээг аваад явж байгаагаа илэрхийллээ.
“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн зүгээс уул уурхайн бүс дэх жолооч тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд ариун цэврийн байгууламж барих зэрэг асуудлыг удирдлагууддаа уламжилна гэдгээ мэдээллээ. Оффтэйк гэрээний хувьд худалдан авагчидтай байгуулах гэрээнд худалдан авагч өөрөө уурхайн амнаас нүүрсээ ачиж явна гэсэн заалттай гэрээш хийдэг. Энэ жишгээр зургаан жил явж байна. Компанийн зүгээс худалдан авагчийг тэр энэ гэж сонгох боломжгүй. Биржийн тээврийн хувьд, манай компани хамгийн доод үнийг санал болгодог, бүх өрсөлдөөн цахимаар явагддаг. Одоогоор нийт 26 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүний 7 сая нь биржээр, 19 сая нь амны худалдан авагчдийнх байна. Амны худалдан авагчдын дундаж ханш одоогоор 21 ам.доллар, биржийнх 13 ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, 8 доллараар хямд худалдаж байна. Худалдан авагчдийн гэрээ 2028 он хүртэл үргэлжилнэ гэсэн мэдээллийг өглөө.
Тээвэрчдийн зүгээс хэлж буй шаардлагад худалдан авагчдад квот тогтоож, дотоодын ААН, байгууллагууд, жолооч тээвэрчдэд тогтмол тээвэр хийх боломжийг олгох, монгол тээвэрчдийг сул зогсохгүй байх тал дээр төрийн бодлого, холбогдох яамдын зохицуулалт хэрэгтэй байгааг дахин хэллээ.
Мөн зам ашигласны төлбөр олширсноос үүдэн хувиараа тээвэрт явж буй жолооч нарын гар дээр авах цалин хөлс улам багассаар байна. Энэ талаар холбогдох нотлох баримт, санал гомдол хангалттай байгааг жолооч нар хэлж байлаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс цаашид хүндрэлтэй байгаа асуудлыг нэг мөр шийдэх үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран ашиг сонирхлын зөрчилтэй байгаа ААН, байгууллага, Хятадын хөрөнгө оруулалттай гэгдэх монополь компаниудад хяналт шалгалтыг хийж, нүүрс тээврийг цэгцэнд нь оруулах, экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомт дээрх түгжрэлийг бууруулах ажлуудыг шат дараатай хийнэ гэдгээ хэллээ.
Бичигт төдийгүй бүх боомт дээр монополь эрхтэй, давуу эрх эдлээд байгаа компаниудын талаарх мэдээлэл, нэрсийн жагсаалт зэрэг холбогдох мэдээллийг ЗТЯ болон Хууль зүйн яам руу илгээхийг АТҮТ-ийн даргад үүрэг болгов.
Цагаан хаднаас ачилт хийж буй 3000 орчим тээвэрчдийн төлөөлөл хувиараа тээвэрт явж буй жолооч Ч.Сандагдорж “Шилжүүлэн ачих терминал” буюу ШАТ дээр зарим асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархаад ТАТ буюу Түр ачилт буулгалтын терминалын асуудалд адилхан анхаарч өгөхийг хүсэв. Мөн Цагаан хаднаас хил орох хооронд жолооч нарын рейс бүрээс зам ашигласны төлбөр авч байна. Жишээ нь, Оюутолгой орчмын 19 км шороон зам ашигласны төлбөр 160 мянган төгрөг авч байна, Заставын зам ашигласан гэж 20 мянган төгрөг авахаас эхлээд жолооч нараас авах татаас их байгааг хэллээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ЗТЯ-нд хамаардаггүй, улсад орлого нь ордоггүй энэ зам ашигласны төлбөрийг нягталж шалгаад, ЗТЯ-ны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасанд холбогдох арга хэмжээ авах, төлбөр хураамжийг цуцлахыг үүрэг болгов.
Эдгээр асуудлын шийдэл, гарц гаргалгаа, үр дүнг 2026 оны 01 сарын 06-нд “Баянзам” тээвэрчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Баярхүү, “Тээвэрчдийн зөвлөл”-ийн тэргүүн Н. Ялагдашгүй болон нүүрс тээвэрт хувиараа явдаг жолооч нарын төлөөлөл Н.Нямчулуун, Батсайхан нарыг дахин хүлээн авч уулзаж ярилцахаар тохиролцов.
| Б.Дэлгэрсайхан: ЗТЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран нүүрс тээврийн компаниудыг шалгана | |
| Зам, тээврийн яам Facebook |
Б.Дэлгэрсайхан: ЗТЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран нүүрс тээврийн компаниудыг шалгана
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 1-р улиралын хурлын төлөвлөгөө
“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын худалдаа ба тээврийн бодлого” сэдэвт үндэсний сургалт болж байна
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Итали Улстай автотээврийн хэлэлцээр байгуулав
ЗТЯ-ны албан хаагчид “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” аянд нэгдэж байна
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Төмөр замуудын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой үзлэг эхэллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно
Олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа
ЗГ: Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Б.Дэлгэрсайхан: Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой олон чухал төслийг салбартаа ээлж дараатай хэрэгжүүлэх болно
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа
ОХУ-тай нийслэл хооронд шууд нислэг сэргээх асуудлаар албан уулзалт хийлээ
ЗГ: Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2025 оны 10 дугаар сар/
Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа
“Автоматик телемеханикийн систем – Дэлхийд ба Монголын төмөр замуудад” номын нээлт боллоо
Дэлхийн банкны Зам, тээврийн ахлах мэргэжилтэн Эдвард Эндрью Бюкес тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
ЗГ: Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав
Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсын автотээврийн хэрэгслийн ашиглалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох төслийг хэрэгжүүлж байна
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
Б.Дэлгэрсайхан: Ирэх таван жилд Засгийн газар 4 боомтыг төмөр замаар холбоно
“Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судална
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Нээлттэй мэдээлэл
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА