ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ӨРГӨТГӨХ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ СУДАЛГААНЫ ХҮРЭЭНД ЖАЙКА-ИЙН СУДАЛГААНЫ БАГ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН АСУУДЛЫН СУДАЛГААГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
1957 онд ашиглалтад орсон Буянт-Ухаа олон улсын нисэх буудал нь цаг хугацааны эрхээр элэгдэж, техник, дэд бүтцийн хувьд хуучирсан байдалтай болсон. Мөн газарзүйн байршлын онцлогийн улмаас нисэх буудлын өмнө болон зүүн талд орших уул толгод нь нисэх онгоцны хөөрөлт, буултын чиглэлд хязгаарлалт үүсгэж, нислэгийн саатал, цуцлалт байнга тохиолддог байв. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Засгийн газар Японы Засгийн газрын хөнгөлөлттэй иений зээлийн хүрээнд нислэгийн үйл ажиллагаанд саадгүй байршилд Чингис хаан олон улсын нисэх буудлыг шинээр барьж, 2021 оны 7 дугаар сард ашиглалтад оруулсан. Тус нисэх буудлыг Монгол Улсын Засгийн газар болон Японы дөрвөн компанийн хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК (НУБИЭ) концессын гэрээний дагуу үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд Монгол, Японы хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон.
2020–2021 онд COVID-19 цар тахлын нөлөөгөөр нисэх буудлын үйл ажиллагаа саарсан боловч зорчигчдын эрэлт 2023 онд эргэн сэргэж, 2024 онд нийт 2.18 сая зорчигч хүлээн авсан байна. Үүнээс 1.76 сая нь олон улсын чиглэлийн, 420 мянга орчим нь дотоодын чиглэлийн зорчигч байв. Мөн тус онд нийт 11 мянган тонн ачаа тээвэрлэгдсэн бөгөөд үүнээс 7,780 тонн нь импортын, 3,220 тонн нь экспортын ачаа байжээ. Ийнхүү зорчигч болон ачаа тээврийн хэмжээ нь нисэх буудлын анхны төлөвлөлт, зураг төслийн хүчин чадлыг давж, агаарын тээврийн урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор нисэх буудлын зарим байгууламжид хэт ачаалал, түгжрэл үүсэх болсон. “НУБИЭ” ХХК нь хэсэгчилсэн шинэчлэл, үйл ажиллагааны сайжруулалт хийж байгаа боловч ирээдүйд нэмэгдэх зорчигч, ачаа тээврийн эрэлтийг бүрэн хангахын тулд илүү цогц, суурь арга хэмжээ авах шаардлагатай байна. Иймд 2024 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан Япон–Монголын дээд хэмжээний уулзалтын үеэр Монголын тал шинэ нисэх буудлын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхэд Японы талаас дэмжлэг үзүүлэхийг албан ёсоор хүссэн байна.
2025 оны зун нисэх буудлын орчмын бүсэд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Тус судалгааны хүрээнд агаар, ус, хөрсний бохирдлын хяналт, чичиргээ ба дуу чимээний үнэлгээ, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлын шинжилгээг хийж гүйцэтгэсэн бөгөөд ирээдүйн нисэх буудлын өргөтгөлийн төлөвлөлтөд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлсэн.
Төслийн хүрээнд дараах байгууламж, дэд бүтцийг өргөтгөхөөр төлөвлөсөн:
Тус төслийг Зам, тээврийн яам (ЗТЯ) хэрэгжүүлэх бөгөөд Хөгжлийн албан ёсны тусламжийн (ODA) зээлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн бэлтгэл судалгааг 2025 оны 4 дүгээр сараас 2026 оны 5 дугаар сарын хооронд зохион байгуулах хуваарьтайгаар хэрэгжүүлж байна.
Эдгээр үнэлгээг хийж, зохих сэргийлэх, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлснээр төсөл хариуцлагатай, тогтвортой байдлаар хэрэгжих болно.
Хэрэв танд төслийн талаар санал, асуулт байвал дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу:
bulganbayar@mrt.gov.mn
| ЖАЙКА-гийн судалгааны баг байгаль орчин болон нийгмийн асуудлын судалгааг хэрэгжүүллээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ