Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн дэд сайдаар томилогдсон Г.Ганболд ажлаа хүлээж авлаа

2025/12/17
Зам, тээврийн дэд сайдаар томилогдсон Г.Ганболд ажлаа хүлээж авлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 16 дэд сайдыг томиллоо. Дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах аж.

Тэгвэл Засгийн газрын 217 дугаар тогтоолоор Зам, тээврийн дэд сайдаар томилогдсон Гочоогийн Ганболд өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан яамны бүтэц, орон тоо, хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар товч танилцуулаад ажлын амжилт хүслээ.

Г.Ганболдын хувьд 1975 онд Өвөрхангай аймагт төрсөн, улсад 28 жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм.

ТОВЧ НАМТАР:

  • 1981-1989 онд Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 8 жилийн сургууль,
  • 1989-1993 онд Завхан аймгийн Худалдааны техникум,
  • 1993-1996 онд Шинжлэх ухааны технологийн Их сургуулийн Холбооны сургуулийг төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1997-1999 онд Өвөрхангай аймгийн холбооны газарт Гол шугамын монтёр,
  • 1999-2005 онд “Скайтел” ХХК-д Салбарын менежер,
  • 2004-2020 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч
  • 2005-2008 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст Хэлтсийн дарга
  • 2009-2012 онд Өвөрхангай АЗЗА-д Гүйцэтгэх захирал
  • 2012-2016 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2016-2020 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Зам, тээврийн яамны дэд сайдаар томилогдлоо.
Зам, тээврийн дэд сайдаар томилогдсон Г.Ганболд ажлаа хүлээж авлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх