“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлого төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдуулан зам, тээврийн салбар 2025 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц олон шинэ ажил хийж хэрэгжүүлснээс “ОНЦЛОХ 10 АЖИЛ”-ыг танилцуулж байна.
1. БАГАХАНГАЙ-ХӨШГИЙН ХӨНДИЙ САЛБАР ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ 84 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 21, 86, 132 дугаар тогтоолуудаар баталгаажсан Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт 2025 оны 4 дүгээр сарын 25-нд албан ёсоор эхэлсэн билээ. Төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд барилгын ажлын доод бүтцийн газар шорооны ажил одоогоор 96.2 хувь, дээд бүтцийн 7.1 км зам угсрагдан нийт гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.

Тус салбар төмөр зам ашиглалтад орсноор шатахуун болон тэсэрч дэлбэрэх химийн бодис зэрэг 34 нэр төрлийн аюултай ачааг Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын дундуур нэвтрүүлэхгүйгээр Богд уулын урдуур чиглэсэн шинэ төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр нийслэлийн иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ төмөр зам, авто замын ачааллыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Тухайлбал, энэ салбар төмөр замын төсөл ашиглалтад орсноор эхний жилд 3.5 сая тонн, цаашид жил бүр өсөх тооцооллоор 20 сая тонн хүртэлх ачааг тээвэрлэх боломж бүрдэж, хоногт дунджаар 316–1800 том оврын авто машин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох шаардлагагүй болно. Үр дүнд нь Улаанбаатар хотын түгжрэлийг 20-30 хувиар мэдэгдэхүйц бууруулж, дуу чимээ болон агаарын бохирдлыг багасах өндөр ач холбогдолтой.
2.ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр замын төслүүдийг тэргүүлэх 14 мега төслийн нэг болгон зарласан. Энэ ажлын хүрээнд "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон батуулсан. Энэхүү бүтээн байгуулалтын анхны шон өрөмдлөгийн ажлыг хоёр улсын хилийн 0 цэгт 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлснээр барилгын ажил албан ёсоор эхэлсэн бөгөөд төслийн санхүүжилтийн 30 хувийг шийдвэрлэж гүйцэтгэгч компанид олгосон, барилгын ажил одоогоор 8 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус төслийг хэрэгжүүлснээр Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй эдгээр төмөр замын төсөл нь экспортын тээвэр, бүс нутгийн эдийн засгийн интеграци, хил дамнасан холболтыг өргөтгөх стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд төслүүдийн хэрэгжилтээр жилд 60-70 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэж, экспортын орлого 2-3 тэрбум ам.доллараар нэмэгдэн эдийн засгийн өсөлт 1.5 нэгж хувиар өсөх, боомтын нэвтрүүлэх хүчин чадал сайжирч, бүс нутгийн хөгжлийн тэнцвэр хангагдаж, Монгол Улс бүс нутгийн ложистикийн төв, дамжин өнгөрөх тээврийн стратегийн зангилаа болох суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.
3. АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛАХААР ТОГТОВ

Монгол Улс 1989 онд Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцод нэгдэн орсноор хэлэлцэн тохиролцогч улс бүр агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг үйл ажиллагааны зардлыг нөхөх зохистой хэмжээнд тогтоож, нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд эргүүлэн зарцуулах үүрэг хүлээсэн. Гэвч өмнөх жилүүдэд агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлогыг улсын төсөвт бүрэн төвлөрүүлж ирсэн нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байсан тул агаарын навигацийн үйлчилгээг аюулгүй, тасралтгүй үзүүлэх, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор санхүүжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд удаа дараа танилцуулсан.

Үүний үр дүнд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг бууруулж, 40 тэрбум төгрөгийг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх нислэгийн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар шийдвэрлэлээ.
4. ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРТ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ НЭМЖ БАЙГУУЛЛАА
2025 оны байдлаар зам, тээврийн салбарт нийт 80 олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, үүнээс авто тээврийн салбарт 20, иргэний нисэхийн салбарт 49, төмөр замын салбарт 11 хэлэлцээрийг байгуулаад байна.
Мөн автотээврийн салбарт 4 (Хорват, Болгар, Итали, Гүрж), төмөр замын салбарт 1(БНХАУ), иргэний нисэхийн салбарт 4 (Итали, Кувейт, Саудын Араб, Болгар) улстай Олон улсын хэлэлцээрийг байгуулж, зам, тээврийн салбарт хамаарах 20 стандартыг батлуулаад байна.

Ингэснээр олон улсын агаарын харилцаа, тээвэрлэлтийн гэрээ хэлэлцээр нь улс хоорондын агаарын тээврийн үйл ажиллагааг эрх зүйн хувьд зохицуулж, аюулгүй, тогтвортой, харилцан ашигтайгаар хөгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон улсын түншлэл, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
5. УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЭЭВРИЙГ ЗОХИЦУУЛАХ ЭРХЗҮЙН ШИЙДВЭР, ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮН ГАРЛАА

Засгийн газраас өгсөн үүргийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, төмөр замаар тээвэрлэхэд нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байгааг харгалзан үзэж, зөвшөөрөгдсөн жин тоннд нийцүүлэн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслээс 150 мянган төгрөгийн төлбөр авч олон улс, улсын чанартай авто замаар тээвэр хийлгэх тухай тогтоолын төслийг боловсруулан 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, 77 дугаар тогтоолыг батлуулсан.

Уг тогтоолын дагуу уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, улсын төсөв, авто замын санд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын төсөв, авто замын санд 1.0 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна.
6. УЛСЫН ТӨСӨВТ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРААС ТӨВЛӨРҮҮЛЭХ ОРЛОГО 100 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА

-АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас 80 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр заасан бөгөөд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 80 тэрбум төгрөг төвлөрүүлж 100 хувийн гүйцэтгэлтэй байхаар тооцоолов. Ингэснээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.5 хувиар өсөх үзүүлэлттэй байна.
-ТӨЛБӨР ХУРААХ ЦЭГИЙН ОРЛОГО: Авто замын ашиглалт, жин, даац хяналт, авто замын үйлчилгээний төлбөрөөс 30.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 100 хувь гүйцэтгэлийг хангасан. Төсөвт төвлөрүүлэх хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 3 тэрбум гаруй төгрөгөөр орлогыг давуулан биелүүлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.7 хувиар өсөхөөр байна.
-ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛИЙН ОРЛОГО: 2025 онд хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагаанаас 300 сая төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Энэхүү орлого нь Монгол Улсын далайн болон олон улсын тээврийн бүртгэлийн тогтолцоог дэмжих, хяналт, үйлчилгээний чанарыг сайжруулахад зарцуулагдаж байна.
7. АГААРЫН ТЭЭВРИЙГ ЛИБЕРАЛЧИЛЖ, НИСЛЭГИЙН СҮЛЖЭЭГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 12.7 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.6 хувиар өссөн байна.
8. ЗАМ, ТЭЭРИЙН САЛБАРЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЗҮҮЛЭЛТ НЭМЭГДЭВ

Монгол Улсын зам, тээврийн салбар 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт 140.4 сая тонн ачаа тээвэрлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар өсөв.


Монгол Улсын Их Хурлын 2025 оны 48 дугаар тогтоолын дагуу төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх бодлогын хүрээнд зам, тээврийн салбарын хэмжээнд нийт 256 орон тоог цомхотгон төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдүүдийн ажлын байрны давхардлыг бууруулж, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлийг хийгээд байна.
Үүнд:
| ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
“ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-2026: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ажилчидтай уулзлаа
Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ гэв
Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА