Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан боллоо

2026/01/08
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан боллоо

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны эхний шуурхай хуралдаан (2026.01.08) боллоо.

Хурлын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох газар, хэлтсийн дарга нарт  төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай хүргэж ажиллахыг санууллаа. Мөн шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, газар, хэлтсийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, яаралтай хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай чухал ажлууд дээр санал солилцож, чиг үүрэг өгөв.

Энэ удаагийн хурлаар Зам, тээврийн яамны 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд саналаа тусгаж, эцсийн байдлаар танилцуулж, яаралтай батлуулах үүрэг чиглэлийг өглөө.

Энэхүү төлөвлөгөөгөөр төрийн албан хаагчдын ажил үүргийн зохистой хуваарилалтыг хийж, гадаад, дотоод томилолтуудын хуваарийг гаргаж, зарим гадаад томилолтын зардлыг хэмнэж цахимаар хуралдах, ээлжийн амралтаа төлөвлөж ажиллахыг даалгав.

Төгсгөлд нь Зам, тээврийн яамны бүх ажилчдын хурлыг яаралтай зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргад үүрэг болголоо.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан боллоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх