Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2026/01/14
Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд өнөөдөр /2026.01.14/ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, төмөр замын бодлогын асуудал хариуцсан удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.  Тус байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүд, өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаарх танилцуулгыг тус компанийн захирал О.Батчулуун танилцуулав.

Энэ үеэр дэд сайд Г.Ганболд хэлэхдээ “Би Зам, тээврийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Яаралтай шийдвэрлэх хэрэгтэй хэд хэдэн асуудал байна. Юуны өмнө сүүлийн үед үүсээд байгаа асуудлын хүрээнд Төмөр замын газар, Зам, тээврийн яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын хамтарсан шалгалт, аудитыг үе шаттайгаар хийнэ. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нэн даруй арилгаж, дотоод журам зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан зарим албан тушаалтанд холбогдох хариуцлага тооцон, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.” хэмээн мэдэгдлээ.

Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх