Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МИАТ ТӨХК-д санхүүгийн хяналт шалгалт хийсэн тухай

2025/06/02

МИАТ ТӨХК-д санхүүгийн хяналт шалгалт хийсэн тухай

Иргэний нисэхийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дотоод аудитын дүрэм”, Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Санхүүгийн хяналт шалгалтын стандарт” болон бусад хууль, тогтоомжийг үндэслэн Зам, тээврийн сайдын 2025 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу “МИАТ” ТӨХК -н төсөв санхүүгийн үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, давтан гаргахгүй байх талаар арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор санхүүгийн хяналт, шалгалт хийсэн.

Хяналт, шалгалтыг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.

 

Эрсдэл тооцох суурь оноор 2024 оныг сонгож, бусад онуудаас түүвэрлэн үзэх замаар хяналт шалгалтад дараах асуудлуудыг хамруулсан. Үүнд:

  • Хөнгөлөлттэй зорчигчийн хүрээнд гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, түүний үр нөлөө, хөнгөлөлттэй зорчуулахаар гаргасан тушаал шийдвэр. Уг асуудалтай холбогдуулан өмнө жилүүдэд эрх бүхий байгууллагаас хийсэн шалгалт, авсан арга хэмжээ;
  • Түрээсийн агаарын хөлгийн ашиглалтын байдал
  • Нислэг, ачаа эргэлт, зорчигч тээврийн тоо хэмжээний өсөлт, өсөлтийн хэмжээ ашиг орлоготой уялдаж байгаа эсэх;

 

Ажлын хэсэг нь шалгалтын удирдамжийн хүрээнд холбогдох дүрэм журам, компанийн тайлан, шаардлагатай бусад материалыг цаасан болон цахим хэлбэрээр татан авч, дүн шинжилгээ хийх, мөн эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулах замаар хяналт, шалгалтыг гүйцэтгэсэн.

 

Уг хяналт шалгалтын хүрээнд 4 зөрчил илрүүлж, хэрхэн зөрчлийг арилгах, цаашид давтан гаргуулахгүй байх талаар зөвлөмж өгч ажилласан.

 

Мөн 5 асуудлын хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөмж, санал өгч ажилласан.

 

МИАТ ТӨХК-д санхүүгийн хяналт шалгалт хийсэн тухай  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх