Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн тухай

2025/06/02

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн тухай

Зам, тээврийн яамны Санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудитын 2025 оны төлөвлөгөө, Зам, тээврийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан 2025/01-01 дугаар удирдамжийн дагуу “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын 2023, 2024 оны төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт, шалгалтад “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, Улсын авто замын сангийн Төлбөр авах цэг, Авто замын норм, нормативын сангийн үйл ажиллагаа хамрагдсан бөгөөд автомашины шатахуун зарцуулалт, анхан шатны баримт бүрдүүлэлт, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, зөвлөх үйлчилгээний болон технологийн хяналтыг тайлагнах журмыг шинэчлэн батлах, архивын хадгаламжийн нэгжийг архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн архивд хүлээлгэн өгөх зэрэг асуудлаар 23 зөвлөмж өгч үүнээс 10 асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн тухай  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх