Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн тухай

2025/08/04

“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн тухай

Зам, тээврийн яамны Санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудитын 2025 оны төлөвлөгөө, Зам, тээврийн сайдын 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр баталсан 2025/07-01 дугаар баталсан удирдамжийн дагуу “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 2024, 2025 оны эхний хагас жилийн төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт, шалгалтаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, тендер сонгон шалгаруулалтын хувийн хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу архивын нэгж бүрдүүлэх, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг шинэчлэн батлуулах, салбаруудын үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, компанийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг зардал гаргахгүйгээр шинэчлэн батлуулах, батлагдсан орон тоонд багтаан ажилтнуудын ажил үүргийг хуваарилах, өр, авлагыг тооцоо нийлэх, барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудлаар 10 зөвлөмж өгч ажилласан байна.

          Үүнээс гадна 1997, 2019 онд үнэ төлбөргүй хүлээн авсан хөрөнгийг асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх, авто замд хийгдэх арчлалт, засварын ажлын төрөл, тоо хэмжээг гүйцэтгэгч болон зөвлөхийг байлцуулан газар дээрх үзлэг, хэмжилтээр тогтоож, ажил гүйцэтгэх график төлөвлөгөөг гэрээ байгуулснаас хойш хуанлийн 14 хоногт баталж байх шаардлагатай байна.

“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн тухай  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх