Зам тээврийн сайд М.Зоригт 2015.09.26, 27-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр болох Ухаа Худаг - Гашуун сухайтын чиглэлд баригдаж буй 267 км төмөр замын суурь гүйцэтгэлийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа.
М.Зоригт сайдын зүгээс уг ажилтай ийнхүү танилцах болсон шалтгаан “Чингис” бондын санхүүжилтээс 200 сая ам.долларыг авсан уг төсөл өдгөө “шороон овоолго” төдий зүйл болчхоод байгаа гэх мэдээлэлтэй холбоотой байв.
Анх “Энержи ресурс” компанийн зүгээс дээрх чиглэлд төмөр зам барих ажлыг санаачлан Солонгосын Самсунг С&T-тэй хамтран ажлаа эхлүүлээд явж байжээ. Улмаар Засгийн газрын зүгээс 2012 онд тогтоол гарган уг ажлыг төрийн өмчит Монголын төмөр зам (МТЗ) -аар хийж гүйцэтгүүлэх шийдвэр гаргаж, төслийг “Энержи ресурс”-ийн мэдлээс шилжүүлэн авчээ. Үүний дараагаар МТЗ 267 км урттай төмөр зам барих уг төслийг Самсунг С&T ийн охин компани болох SCTECM-тай дахин шинээр байгуулан газар шорооны ажлыг үргэлжлүүлжээ.
Зам тээврийн яамны мэргэжилтнүүдийн зүгээс Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих энэхүү төсөлд өнгөрсөн хугацаанд нийт 220 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж газар шорооны ажил гүйцэтгэсэн талаар мэдээлж байв. Үүний 60 сая орчим ам.долларын ажлыг МCS групп хийж гүйцэтгэсэн бөгөөд харин өдгөө 60 сая ам.долларыг МCS-ийн зүгээс МТЗ-аас нэхэмжилж байгаа талаар МТЗ-ын удирдлагууд энэ үеэр М.Зоригт сайдад хэлж байв.
Өнөөдрийн байдлаар Ухаа худгаас Гашуун сухайт чиглэл хүртэлх 267 км замын 208 километрт нь газар шорооны ажлыг бүрэн хийж гүйцэтгээд байгаатай Зам тээврийн сайд энэ үеэр танилцав. 208 км газар шорооны ажил гэдэгт төмөр замын далан, суурь хучилтаас гадна 430 метрийн урттай дам нуруун гүүрийн суурь гүйцэтгэл зэрэг ажлууд багтаж байгаа юм байна.

МТЗ-төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбатын зүгээс Зам тээврийн сайд М.Зоригтод өгсөн мэдээллээр бол Шинхуа энержи групп болон МТЗ хамтран Ухаа худаг -Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн барих асуудал өдгөө хэлэлцээрийн түвшинд явагдаж байгаа гэнэ. Хэрвээ талууд хэлэлцээрт гарын үсэг зуран баталгаажуулах аваас Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын (нарийн царигтай) 51 хувийг Монголын тал буюу МТЗ, үлдэж буй 49 хувийг Шинхуа энержи групп эзэмших нөхцөлтэйгээр бүтээн байгуулалтыг хийж дуусгах юм байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс үүрэг болгосны дагуу “Эрдэнэс MGL” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханаар ахлуулсан ажлын хэсэг уг хэлэлцээрийг хийж байгаа агаад хэлэлцээр амжилттай хийгдвэл 2017 оны нэгдүгээр улирал гэхэд шинэ төмөр замыг бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Мөн энэ үеэр Д.Ганбат хэлэхдээ, “Төмөр замд хамгийн чухал зүйл нь далан, суурь бүтэц байдаг. Энэ утгаараа хамгийн их цаг хугацааг суурь бүтцийн ажлыг хийхэд зарцуулдаг. Суурь бүтцийг хийж гүйцэтгэсний дараа дээд бүтэц буюу зам төмрийг суурилуулдаг. УБТЗ-ын тухайд нэг өдөрт 1200-1800 метр газарт зам тавьдаг бол энэ зам дээр шинэ технологиор замыг тавихаар төлөвлөж байгаа. Шинэ технологийн дагуу бол өдөрт 2-3 км зам тавина гэсэн үг. Энэ үүднээс нь харвал энэ төсөлд олон жил зарцуулж, хугацаа алдана гэсэн ойлголт байхгүй. Хамгийн багадаа жилийн дотор замыг бүрэн тавьж дуусгах юм. Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн тухайд шаардлага хангахуйцаар сайн тавигдсан гэж бодож байна” хэмээсэн юм.

Энэ үеэр Зам тээврийн сайд М.Зоригтоос цөөн асуултад хариулт авлаа.
-Асуудал болоод байсан “овоолсон шороо”-ныхоо учрыг олов уу, сайд аа?
-Х.Баттулга бид хоёр багын найзууд. Энэ асуудлаас болж маргалдсан удаа бий. Миний хувьд санаа зовж л байлаа. Үнэхээр овоолсон шороо байгаа юм болов уу гэж сэтгэл түгшиж ирсэн.Тэгвэл бодит байдалтай танилцаад сэтгэлийн түгшүүр ариллаа. Төмөр замын суурь, далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм байна. Одоо үлдсэн санхүүжилт, холбогдох гэрээ хэлцлүүдийг шийдээд төмөр зам, түүнийг дагалдсан өртөө зөрлөгүүдийг барих ажил үлдэж байна гэж ойлголоо.
Миний зүгээс энд ирсэн өөр нэг шалтгаан нь овоолсон шорооны учрыг олохоосоо илүүтэй төмөр замаа хурдан тавьж, ачаа тээврээ хурдан явуулаасай гэдэг үүднээс ажил ахиулах гэж ирсэн.
Энд ирээд их олон зүйлийг мэдлээ. Тухайлбал, Цогтцэций суманд “Хүннү молл” байдаггүй юм байна. “Хүннү молл” байтугай л зүйл уг нь байвал баймаар газар. Харамсал төрж байна. Тэр Улаанбаатар, тэр Төрийн ордон хавиар эргэлдэж твиттерт жиргээд муу, сайнаар нь яриад байгаа залуучуудыг энд авч ирмээр юм байна. Ер нь Монголчууд энд хэчнээн их бүтээн байгуулалт хийгдчихээд байгааг өөрсдөө ирж нүдээрээ харж, ойлгохгүй бол цаашаа явахад төвөгтэй юм байна гэдгийг ойлголоо.
-МCS компани Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замд хөрөнгө оруулсан 60 сая ам.доллараа МТЗ төрийн өмчит компаниас нэхэмжилж байгаа гэлээ. Энэ мөнгийг буцааж өгөх ёстой гэж бодож байна уу?
-Монголын төр тухайн үедээ бодлого гаргаад хувийн хэвшлийн хийж байсан ажлыг төр өөрөө хийх ёстой гээд авсан бол хувийн хэвшлийнхний хийсэн ажлын хөлсийг буцааж өгөх л хэрэгтэй. Гэхдээ одоо бол өгдөг тэнхээ нь юу билээ гэх мэт олон асуудал бий. Бид чинь MCS гэхээр л асуудлыг нэг, нэг өнцгөөс өнгө ялгаж хараад сурчихсан байна. Асуудлыг уг нь тэр өнцгөөс харах хэрэггүй байгаа юм. Хувийн хэвшлийн компани ийм зоригтой ажлыг эхлүүлсэн байна уу, эхлүүлсэн байна. Олон нийтийн анхаарлыг тэр зүгт татаж чадсан байна уу, чадсан байна. Энэ бол яах аргагүй монголд хэрэгтэй ажил. Анх эхлүүлж сэдсэн гэдэг нь өөрөө гоё зүйл байхгүй юу. МCS-ийн зүгээс энэ төмөр замын төсөл дээр багагүй ажил хийсэн юм байна. Тэр нь 60 сая юм уу, 80 сая юм уу гэдгийг би сайн мэдэхгүй. Үнэн зөв тоог нь гаргаж тогтоодог аудит энд хэрэгтэй байх. Төмөр замтай танилцаж байгаа болохоор намайг төмөр замчин гээд ойлгочихсон юм шиг мэргэжлийн зүйл их асуух гээд байх юм. Би тэр бүрийг чинь сайн мэдэхгүй шүү дээ. Гэхдээ энэ зам бол цаашид явах ёстой гэдгийг л сайн мэдэж байна.

-Та энд ирээд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн уурхайн төлөөллүүдтэй уулзлаа. Тэдний зүгээс юу ярьж байна вэ?
-Энд ирээд хоёр том уурхайн төлөөлөлтэй уулзлаа. Тэдний яриаг сонсож байхад асар их бололцоо байгаа нь ойлгогдож байна. Даанч дэд бүтэц нь муу хөгжсөн, замын даац нь өөрөө сайн биш учраас бага оврын тээврийн хэрэгслээр олон дахин тээвэрлэлт хийснээс үүдэж борлуулалтын өртөг болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх гэх мэт олон учир дутагдалтай зүйлүүд тулгарч байгааг хэлж байна. Тэгэхээр дэд бүтцийн асуудлыг нь шийдэхийн тулд төмөр замаа хурдан тавих хэрэгтэй гэсэн үг. Ганц энд ч биш. Монгол Улс хөгжье гэвэл маш олон дэд бүтцүүдийг богино хугацаанд зэрэг хөгжүүлэх ёстой.
Нүүрс тээвэрлэж байгаа компаниудын зүгээс төмөр замаа хурдан барихгүй бол авто замын даацаа дахиж хүчитгэнэ гэсэн мэдээллийг өгч байна. Хятадуудын захиалгаар уурхайн компаниуд өмнө нь хамтарч байгаад 70 тоннын даацтай авто зам тавьсан юм байна. Гэтэл хятадууд 70 тонны даацтай машин үйлдвэрлэхээ болиод 120-130 тоннын даацтай машин үйлдвэрлээд эхлэхээр өмнөх нь замынхаа даацынхаа мөн хэмжээгээр нэмж хүчитгэх шаардлага гарч ирж байна гэдгийг ярьж байна. Хятадуудын зүгээс хэрвээ танайхан энэ замаа 130 тоннын даацтайгаар хүчитгэж чадахгүй гэвэл манайхаас 130 тоннын даацын замыг нүүрсний бартераар тавьж өгье гэдэг саналыг ирүүлсэн гэнэ. Ухаа худаг - Гашуун сухайтын чиглэлд. Өөрөөр хэлбэл, хятадууд манайхаас нүүрс авахын тулд бартераар зам тавиад л нүүрсийг маань урагш нь гаргаад байна гэсэн үг. Магадгүй энэ жил 130 тонны даацтай замыг тэдний хүсэлтээр тавьчих юм бол дахиад хоёр жилийн дараа урд хөрш машинуудаа 200 тоннын даацтайгаар үйлдвэрлээд эхлэхийг үгүйсгэхгүй. Энэ бүрт л манайх замаа дахин, дахин хүчитгэнэ. Энэ зарчмаар цаашид явбал нүүрс маань засмал зам болж хувирах эрсдэлтэй гэсэн үг.Тийм болохоор төмөр замын асуудлаа даруйхан шийдэх хэрэгтэй.
| Зам, тээврийн сайд М.Зоригт 267 км төмөр замын ажлын явцтай танилцав | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ