Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурал боллоо

2026/01/15
Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурал боллоо

Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн нэгдүгээр хурал өчигдөр /2026.01.14/ боллоо. Тус хурлаар:

  • “Сайншанд” бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийг барих төслийн ТЭЗҮ-г танилцуулах,
  • Нислэгийн зургийн шаардлага – Иргэний нисэхийн салбарын техникийн баримт бичгийг танилцуулах,
  • Нисэхийн цаг уурын үйлчилгээний хангалт – техникийн баримт бичгийг танилцуулах гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцлээ.

Хурлаар Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн ТЭЗҮ-г дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд барилга, байгууламж гэх мэт нийгмийн бүтээн байгуулалтын хэсгйг ИНҮТ ТӨХХК-ийн Төслийн нэгдсэн удирдлагын газар бие даан зохион байгуулж, зураг төслийн тендер шалгаруулалт явагдаж байгаа аж.

Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв ашиглалтад орсноор Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нислэгийн тоо жилийн дотор 2–3 дахин нэмэгдэх тооцоололтой байна. Тухайлбал, 2025 онд дунджаар өдөрт 200 нислэг хийж байсан бол, төв ашиглалтад орсноор 2030 оноос өдөрт 800–1000 орчим нислэгт хүрэх боломжтой бөгөөд нислэгийн тоо нэмэгдсэнтэй уялдан агаарын навигацийн үйлчилгээний хураамжийн орлого нь мөн 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Хурлын төгсгөлд бодлогын баримт бичгүүдийг үндэслэн хэд хэдэн звлөмж гарчээ. Үүнд:

  • Төслийн хүрээнд төлөвлөгдөж буй байршилд газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгүүлэх,
  • Төслийн хүрээнд төлөвлөгдөж буй барилга байгууламжуудын иж бүрэн зураг төслийг нэмэлтээр оруулах,
  • Төслийн ерөнхий төлөвлөлтийг хугацааны хувьд нарийвчлан тогтоож, төлөвлөх,
  • ТЭЗҮ-д тус зөвлөлийн гишүүдээс өгсөн санал, зөвлөмжийг тусгах нь зүйтэй гэж үзлээ.
Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурал боллоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх