Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан өнөөдөр Испанид төвтэй “INDRA” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Бээжин дэх Испанийн Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны асуудал хариуцсан Ерөнхий Консул Альфонсо Норьега, Ази–Номхон далайн бүс (APAC) -ийн ATM үйл ажиллагаа хариуцсан захирал Франциско Мадрид, INDRA компани, ATM зах зээл хариуцсан захирал (БНХАУ, Монгол) Лү Бэйя, холбогдох албаныхан оролцлоо.
Талууд энэхүү уулзалтаар Монгол Улсын агаарын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хувьд, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар анх удаа агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг бууруулж, 40 тэрбум төгрөгийг олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангах навигацийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд зарцуулах боломжийг шийдвэрлэж өгсөн. Энэ ажлын хүрээнд иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн навигацийн тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлээр олон улсын байгууллагуутай уулзалт ярилцлагыг шуурхай хийж байгаа билээ.
Испани улсын “Indra” технологийн компанийн хувьд, автоматжуулалт, агаарын тээвэр, навигаци, аюулгүй байдал, харилцаа холбоо, хяналтын чиглэлээр олон улсын түвшинд өргөн хүрээтэй хамтран ажилладаг. Тухайлбал, АНУ, Герман, Их Британи, Хятад, Энэтхэг зэрэг улсад агаарын хөдөлгөөний удирдлагын систем болон агаарын навигацийн тоног төхөөрөмж болох радар, удирдлагын систем, аюулгүй байдлыг хангах дэвшилтэт технологиудыг нийлүүлдэг юм байна.
Монгол Улсын хувьд тус компани нь 2009 оноос эхлэн хамтран ажилласан бөгөөд манай улсад нийт 7 ширхэг нислэгийн хөдөлгөөнийн удирдлагын систем нийлүүлж байсан түүхтэй. Эдгээр тоног төхөөрөмжүүдээс өнөөдөр 5 радар хэвийн ажиллаж байгааг албаныхан хэллээ. Тухайлбал, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Дорноговь аймгийн Сайхандулаан, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дундговь аймгийн Өлзийт, Хэнгэрэгтэй сумдад радиолокаторын систем ажиллаж байна.
Талууд цаашид хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын агаарын тээвэр, иргэний нисэхийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хөдөлгөөний удирдлагын болон агаарын навигацийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл арга хэмжээн дээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тус компанийн төлөөлөгчдөд 2026 онд Монголын агаарын хяналтын чадварыг сайжруулж, олон улсын нислэгүүдийн хөдөлгөөнийг илүү аюулгүй найдвартай болгох ажлуудыг богино хугацаанд хийх зорилготой байгаагаа дуулгаад, Indra” технологийн компанийн зүгээс манай улсад нийлүүлж болох тоног төхөөрөмж, үнийн санал, ажлыг аль болох богино хугацаанд суурилуулж, үйл ажиллагааг жигдрүүлэх ямар боломж,давуу тал байгаа талаар ЗТЯ-ны Иргэний нисэхийн салбарын дарга удирдлагууд, нарийн мэргэжлийн хүмүүстэй дахин уулзаж ярилцах, чиглэлээ илүү тодорхой болгохыг зөвлөлөө. Мөн салбарын сайдын хувьд ИНЕГ, “Индра” компанийн хамтын ажиллагааны түүх, ажлын туршлагыг харгалзан бодлогоор дэмжиж, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Гэхдээ энэ чиглэлд бид олон уулзалт ярилцлагуудыг хийж байгаа учраас ажлыг аль болох богино хугацаанд, 2026 ондоо багтаан шуурхай хариуцлагатай хийхыг чухалчилж байгаагаа онцлов.
| Зам, тээврийн сайд Испанийн “Индра” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Олон улсын тээврийн форумын дээд хэмжээний уулзалт Герман улсын Лейпциг хотноо эхэллээ
Чойр-Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлнэ
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна
Автотээврийн улсын байцаагч нарт зориулсан вэб болон мобайл аппликейшныг хөгжүүлж байна
ТНБД М.Баягмагнай Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УРИЛГА
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНСУ-ын тэтгэлэгт хамрагдсан сурагчдад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан батламж гардууллаа
БНСУ-ын Дуньян их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн II шатны шалгаруулалт явагдлаа
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай БНСУ-ын Дуньян их сургуулийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Хөлөг онгоцноос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлын хэсгийн 21 дүгээр хуралд оролцлоо
Хяналтын хуудас шинэчлэн батлах тухай /2026.03.30/
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа