ХОЁР.
Монгол Улсын агаар дээгүүр дамжин өнгөрч буй олон улсын нислэг, Монголд бууж хөөрч байгаа нислэгүүдийн аюулгүй байдлыг хангах, Иргэний нисэхийн үндэсний төв буюу ИНЕГ-ын харьяа навигацын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ.
Өнгөрсөн онд улсын төсөв батлахдаа УИХ, Замгийн газар дэмжсэн. Бид навигацын орлогоос улсын төсөвт нийлүүлдэг байсан татаасын 50 хувийг хөнгөлснөөр тоног төхөөрөмжөө шинэчлэх бололцоо бүрдлээ.
Дөнгөж сая Францын тал буюу Францын банкны нөхөд уулзаад гарлаа. Бидэнд 23 сая еврогийн, хөнгөлөлттэй зээл өгнө. Энэ зээлээр навигацын тоног төхөөрөмжөө бүрэн шинэчилнэ. Тоног төхөөрөмжийг шинэчилснээр манай агаар дээгүүр дамжин өнгөрч буй онгоцнуудыг бүрэн хянах боломж бий.
Өнгөрсөн жил Чингис хаан нисэх буудал түүхэндээ анх удаа 2.4 сая зорчигч хүлээж авлаа.
Мөн нөөц навигацын төв барина. Энэ төвийг барьснаар манай дээгүүр дамжин өнгөрөх онгоцны тоо хоёр дахин нэмэгдэнэ. Бид навигацаас 200-300 тэрбум төгрөгийг бүрдүүлдэг байсан бол Нөөц навигацын төвтэй болж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилснээр энэ тоо 2-3 дахин нэмэгдэх боломжтой.
Навигацын орлогыг олон улсын ICAO-гийн дүрмээр бол улсын төсөвт зарцуулалгүй, тоног төхөөрөмжөө жил бүр шинэчилж байх, хүмүүсээ сургах учиртай. Ингэснээр манай нислэгийн аюулгүй байдал ч хангагдана.
Өнгөрсөн жил Чингис хаан нисэх буудал түүхэндээ анх удаа 2.4 сая зорчигч хүлээж авлаа. 2024 онд 50-60 нислэг үйлддэг байсан бол өнгөрсөн онд 80 нислэг болсон. Навигацын тоног төхөөрөмжийг шинэчилж буй гол шалтгаан нь бид зах зээлийн нийгэмд шилжиж ороод 1990-ээд оны сүүлээр л шинэчилж, түүнээс хойших 25 жилд нэг ч удаа шинэчлээгүй.
Энэ ажлыг 2026 оны гуравдугаар улиралд дуусгана. Бид Францын талтай тоног төхөөрөмжийн захиалга, санхүүжилтээ оны өмнө тохирсон. Одоо банкны зээлийн хүү, хугацааны талаар үндсэндээ тохиролцоонд хүрсэн. Засгийн газраас баталгаа аваагүй, навигацын орлогоороо зээлээ төлөх тул төсөвт ачаалал үүсэхгүй.
Навигацын тоног төхөөрөмж нийлүүлдэг хоёр л том компани байдаг юм байна. Урд хөрш Францын "Тайлас"-аар хийлгэдэг юм билээ. Испанийн нэг том компани бий. Бид эдгээрээс сонгон шалгаруулахаар судалгаа авсан. "Тайлас"-ыг сонгосон нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт үнэ, хоёрдугаарт Францын банкнаас бидэнд зээл олгоно.
ГУРАВ.
Мөн иргэний нисэхийн салбартай холбоотой. Жуулчлалын улирал Монголд зуны гуравхан сард л эрчимтэй байдаг. Энэ хугацаанд бид дөрвөн аймгийг олон улсын нисэх онгоцны буудал болгож, үйлчилгээ үзүүлнэ.
Навигацын тоног төхөөрөмжийг шинэчилснээр орон нутгийн онгоцны буудлуудад олон улсын онгоц буух боломж бүрдэх юм. Дунд оврын онгоц буулгах боломжтой дөрвөн буудал нь Өмнөговь аймгийн Гурвансайхан, Хөвсгөлийн Мөрөн, Баян-Өлгийн Өлгий, Ховдын онгоцны буудал юм.
Эдгээрт ОХУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Казахстанаас шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр ид жуулчлалын цагаар Чингис хаан нисэх буудлын ачааллыг хуваалцах ач холбогдолтой.
Жуулчид шууд орон нутагт бууснаар зардлаа хэмнэх, орон нутагт орлого орох бололцоотой. Манайд ирдэг жуулчдын ихэнх нь дунд түвшний жуулчид учраас бид аль болох зардлыг багасгах үүднээс орон нутгийн нислэгийг олон улсын болгож байна.
Зардлыг багасгаснаар жуулчдын тоо нэмэгдэнэ. Их жуулчин авснаар хөдөө үзэх газарт нь шууд буулган, тэндээ жуулчид мөнгөө үлдээх боломж, хөдөөгийн бизнесийг дэмжих боломжтой.
ДӨРӨВ.
Ирэх жил амжихгүй ч маш чухал ажил Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам. Өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн энэ ажил 2027 оны зургаадугаар сард барьж дуусна. Ажил эрчимтэй явж байна. Одоо ч үргэлжилж байна.
Хурдан дуусгахын тулд хятадын талтай өдөр бүр ярьдаг. Монгол талаас шийдэх ёстой бүх асуудлаа шийдсэн. Хятадын талтай виз, чөлөөт бүсийг оны өмнө шийдсэн. Ажилтнууд орж гарах, ямар нэг тоног төхөөрөмж оруулж гаргахад асуудал үүсэхээргүй болсон.
English







ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт