Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Япон Улсын Токио хотод хийх албан айлчлал үргэлжилж байна.
Тэрээр Япон Улсын Гадаад хэргийн яамны урилгаар 2026 оны 02 дугаар сарын 02-ноос энэ сарын 08-ны өдрийг дуустал “Сайд нарт зориулсан айлчлалын хөтөлбөр” буюу “Практик түвшний стратегийн солилцооны хөтөлбөр”-т хамрагдаж байна.
Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.04) Япон улсын “Ориентал Консалтантс Глобаль” ХХК-ийн байранд зочилж, Ерөнхийлөгч Ёнэзава Эйжи тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Талууд уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлэх тухай өргөн хүрээтэй хэлэлцлээ.
Япон улсын “Ориентал Консалтантс Глобаль” компанийн хувьд, Монгол Улсад “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг анх барихад техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа буюу ТЭЗҮ-г хийж, зураг төслийг нь боловсруулсан зөвлөх компани юм. Тус компани энэ удаа мөн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран шинэ нисэх буудлын өргөтгөлийг барих зураг төслийг боловсруулж, ТЭЗҮ судалгааг хийж байгаа билээ.
Уулзалтаар Япон талаас бэлтгэл ажлын хүрээнд хийж буй судалгааны ажлын явцыг танилцуулж, цаг үеийн мэдээллүүдийг солилцлоо. Япон Улсын “Ориентал Консалтантс Глобаль” компанийн Нисэх буудлын хэлтсийн дарга, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төслийн менежер Такахаши Коичи судалгааны ажлын хүрээнд гаргасан урьдчилсан зураг төслийг танилцуулаад, төслийн судалгааг ирэх сард эцэслэж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд сүүлийн байдлаар танилцуулна гэдгээ хэллээ.
Зам, тээврийн сайдын зүгээс Монгол Улсын агаарын тээврийн салбарт зорчигч тээврийн урсгал эрчимтэй нэмэгдэж байгааг онцлоод, “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Монгол Япон хоёр улсын Засгийн газрын тохиролцсон зээлийн хэмжээнд багтаан барих, мөн төлөвлөснөөс ч илүү богино хугацаанд төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлэх, төлөвлөсөн хугацааг богиносгох үүднээс барилгын төлөвлөлт, судалгааны ажлыг 2039 оноор тооцоолон хийж, ажлаа эрчимжүүлэхийг хүслээ.
Төсөлд тусгаснаар нисэх буудлыг өргөтгөх барилгын ажлыг 2028 онд эхлүүлж, 2034 онд дуусгахаар төлөвлөж буйг төслийн багийнхан хэлж буй юм.
Талууд энэхүү уулзалтаар төслийн барилгын ажлыг хөнгөлөлттэй зээлийн үнийн дүнд багтаан барих, зардлыг бууруулах хүрээнд төлөвлөлтийг хэрхэн хийх тухай харилцан санал солилцож, зардлыг бууруулж болох хэд хэдэн хувилбаруудыг хэлэлцэж тогтлоо. Мөн дэд бүтцийн салбарт цаашид хамтран ажиллах боломжуудын тухай хэлэлцлээ.
Уулзалтын төгсгөлд, “Ориентал Консалтантс Глобаль” ХХК-ийн Ерөнхийлөгч (CEO, President) Ёнэзава Эйжи Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд төслийн хэрэгжилтийг дэмжин ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй санал солилцож буйд талархал илэрхийллээ.
Мөн төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлэх, төлөвлөсөн хугацааг богиносгох хүрээнд бэлтгэл ажлаа улам эрчимжүүлэн ажиллах болно гэлээ.
Ерөнхийлөгч Ёнэзава Эйжигийн зүгээс бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлэхийн тулд зээлийн гэрээг яаравчлах, бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн асуудлыг цэгцлэх буюу одоо байгаа карго терминалыг буулгах хэрэгтэй гэсэн саналыг хэлж, салбарын сайдын зүгээс анхаарал хандуулан ажиллаж өгөхийг хүслээ.
Уулзалтад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Япон Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ө.Мөнхбат, холбогдох албаныхан оролцлоо.
Япон Улсын “Ориентал Консалтантс Глобаль” компанийн зүгээс Ерөнхийлөгч (CEO, President) Ёнэзава Эйжи, Борлуулалт болон бизнес хөгжлийн хэлтсийн дарга (COO, Business Development) Кондо Казүясү, Төмөр замын тээврийн хэлтсийн дэд дарга (Railway Division Deputy Director) Йингйонграттанакул Наренторн, Нисэх буудлын хэлтсийн дарга, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төслийн менежер (Chief Consultant of Airport Department) Такахаши Коичи,Нисэх буудлын хэлтсийн – үнийн тооцоолол санхүүгийн мэргэжилтэн (Cost Specialist of Airport Department) Мацумүра Акихико, Төмөр замын хэлтсийн ахлах инженер Б.Доржханд нар оролцлоо.
| АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт