Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЙЛЧЛАЛ: ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа

2026/02/04
АЙЛЧЛАЛ: ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.04) Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсын Засгийн газар манай улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд салбар бүрт чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлоод, энэ удаа хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.

Мөн тэрээр Монгол Улсын агаарын тээврийн салбарт зорчигч тээврийн урсгал эрчимтэй нэмэгдэж, “Чингис хаан” нисэх онгоцны буудал ачаалал ихтэй ажиллаж байгааг дуулаад, нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, дэд бүтцийн өргөтгөн ашиглах хүрээнд хийгдэж буй судалгааны ажлуудыг богино хугацаанд хийж дуусгах, барилгын ажлыг эрт эхлүүлэх шаардлагатай байгааг онцлон хэллээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс “Чингис Хаан” нисэх буудлын өргөтгөлийг барих бэлтгэл ажлын хүрээнд цаг үеийн зарим мэдээллийг танилцуулж, хэд хэдэн чиглэлд санал хэллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх тухай асуудлыг нарийвчлан хэлэлцэж, уулзалтаар хэлэлцсэн зарим асуудлыг ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танака төслийн багийнхан болон холбогдох байгууллага, дарга удирдлагуудтай дахин зөвлөлдөж, шуурхай хариу өгөхөөр тогтлоо.

АЙЛЧЛАЛ: ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх