Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

2026/02/05
АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Япон Улсад хийж буй албан айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын зам тээврийн салбарын дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэх, томоохон төслүүдэд хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэх ажил хэргийн уулзалтуудыг хийж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.05) Япон улсын Мицубиши Корпорацийн байранд зочилж, Аж үйлдвэрлэл машин механизмын газрын Масанори Кохама, Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Талууд энэхүү уулзалтаар Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар өргөн хүрээтэй санал солилцлоо. Тэр дундаа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын одоогийн үйл ажиллагаа болон нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэж буй бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлэх тухай асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцлээ.

Уулзалтад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн ЭрхтЭлчин сайд Б.Баярсайхан, Япон Улсад суугаа Элчин сайдыняамны зөвлөх Ө.Мөнхбат, холбогдох албаныхан оролцлоо.

АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх