Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр санал солилцлоо

2026/02/05
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр санал солилцлоо

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсад албан айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд дэд бүтэц, тээвэр логистикийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжуудын талаар Японы холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй ажил хэрэгч уулзалтуудыг зохион байгуулж байна.

Тэрээр өнөөдөр “Japan Aviation Academy”-ийн удирдлагатай уулзаж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр “Japan Aviation Academy”-ийн ерөнхий захирал Шигэо Умэзава нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсад салбар сургууль нээх, нислэгийн сургалт, дадлагын бааз байгуулах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

”Japan Aviation Academy” нь нисэхийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх олон жилийн туршлагатай, дунд болон дээд боловсролын тогтолцоотой сургалтын байгууллага юм.

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр санал солилцлоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх