Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад албан томилолтоор мордлоо

2026/02/16
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад албан томилолтоор мордлоо

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсад албан томилолтоор ажиллахаар өнөөдөр мордлоо. Тэрээр 2026 оны 2 дугаар сарын 16-22-ны өдрийг хүртэл Франц Улсад ажиллах бөгөөд энэ хугацаанд хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг судлах, туршлага мэдээлэл солилцох ажил хэргийн уулзалтуудыг хийх юм.

Айлчлалын хүрээнд сайд Б.Дэлгэрсайхан​ Франц Улсын Тээврийн сайд Philippe TABAROT-тай уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Мөн ИНАК (ENAC) буюу Үндэсний иргэний нисэхийн их сургуулийн Дэд ерөнхийлөгч Nicolas CAZALIS-тай уулзаж, нислэгийн аюулгүй байдал, нисэхийн сургалтын болон агаарын хөдөлгөөний удирдлагын чиглэлээр туршлага мэдээлэл солилцоно. Франц улсын BPIFrance банкны экспортын зээлийн дэд ерөнхийлөгч Olivier VINCENT-тэй уулзаж, нисэхийн салбарын навигацийн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Францын “Талес” групп, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв, Олон улсын Тээврийн форум зэрэг технологийн компаниудын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай ажил хэрэгч уулзалтуудыг хийхээр төлөвлөж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад албан томилолтоор мордлоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх