Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2026.02.17) Бүгд Найрамдах Франц улсын ИНАК (ENAC) буюу Үндэсний иргэний нисэхийн их сургуулийн Дэд ерөнхийлөгч Nicolas CAZALIS, холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, олон улсын сургалтын хөтөлбөр бүхий сургалтын баазыг бий болгох, агаарын навигацийн үйлчилгээ, нисэхийн аюулгүй байдлыг шинэчлэн сайжруулах, боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, ажлын байран дахь дадлага, сургалтын орчныг бүрдүүлэх талаар харилцан санал солилцож, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.
ИНАК (ENAC) буюу Үндэсний иргэний нисэхийн их сургууль нь 1949 онд байгуулагдсан, Европын болон Францын иргэний нисэхийн салбарын тэргүүлэх сургуулийн нэг бөгөөд Тулуз хотод төв кампустай, нийт 9 салбар сургуультай, иргэний нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх гол төв юм.
ИНАК нь нисгэгч, агаарын хөдөлгөөний удирдлагын ажилтан, нисэхийн инженер техникийн мэргэжилтэн, аюулгүй байдлын менежер зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Жилд ойролцоогоор 3 0 мянган Францын болон олон улсын оюутан суралцдаг сургууль юм.
Монгол Улсын хувьд, Монголын Иргэний Нисэхийн Ерөнхий Газар (ИНЕГ), Иргэний Нисэхийн Үндэсний Төв ТӨХХК зэрэг байгууллагууд 2025 онд ENAC-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, мэргэжилтэн бэлтгэх, технологи, сургалтын чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн байна.
Уулзалтаар Франц улсын Үндэсний иргэний нисэхийн их сургуулийн Дэд ерөнхийлөгч Nicolas CAZALIS тэргүүтэй төлөөлөгчид Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг Франц улсын Тулуз хотод хүрэлцэн ирж, ENAC-т ажил хэрэгч уулзалт өрнүүлж буйд талархал илэрхийлж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгоход байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлэх, боловсон хүчнийг шат дараатай бэлтгэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
ИНАК-ийн Дэд ерөнхийлөгч Nicolas CAZALIS Монгол Улсад 2026-2028 оны хооронд Тулуз дахь ENAC-ийн байранд болон Улаанбаатар хотод сургагч багш нарыг илгээн нийт 550 цаг буюу хамгийн их сургалтын цагийг төлөвлөн дадлагжигч бэлтгэж ажиллана гэдгээ хэллээ. Тухайлбал, иргэний нисэхийн салбарт хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр буюу нислэг хөдөлгөөний аюулгүй ажиллагааны автомажуулсан төхөөрөмжийн ахисан түвшний сургалт, олон улсын эрэн хайх ажиллагааны сургалт, агаарын навигацийн үйлчилгээний аюулгүй ажиллагааны менежмент, ажлын байранд дахь дадлагжуулсан сургалт зэрэг чиглэлээр дадлагжигч бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд талууд энэхүү уулзалт нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарын шинэчлэлд боловсон хүчин бэлтгэх, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн өндөр ач холбогдолтой уулзалт боллоо гэдгийг онцлов.
| ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ENAC-Д АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт