Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЙЛЧЛАЛ: Франц улсын Үндэсний иргэний нисэхийн их сургуультай танилцлаа

2026/02/17
АЙЛЧЛАЛ: Франц улсын Үндэсний иргэний нисэхийн их сургуультай танилцлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.17) ENAC-д албан ёсны уулзалт хийж, Франц улсын Үндэсний иргэний нисэхийн их сургуулийн нисэхийн сургалтын бааз болон агаарын хөдөлгөөний удирдлагын сургалтын орчин нөхцөл, хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж бүхий сургалтын орчинтой танилцаж, туршлага судаллаа.

ENAC нь Европын нисэхийн салбарт тэргүүлэгч бөгөөд дэлхийн олон оронд нисэхийн чиглэлийн нарийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг, симулятор, лаборатори, нисэхийн дадлага туршлагын өндөр түвшний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон сургалтын баазтай, олон улсын нисэх, сансар судлалын чиглэлд инноваци технологиор тэргүүлдэг сургууль юм.

АЙЛЧЛАЛ: Франц улсын Үндэсний иргэний нисэхийн их сургуультай танилцлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх