Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЙЛЧЛАЛ: Тулуз дахь “Thales AVS”-ын үйл ажиллагаатай танилцлаа

2026/02/18
АЙЛЧЛАЛ: Тулуз дахь “Thales AVS”-ын үйл ажиллагаатай танилцлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.17) Франц улсын Тулуз хотод байрлах “Thales AVS” салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Айлчлалын үеэр сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаны төлөөлөгчид “Thales AVS”-ийн нисэхийн аюулгүй байдал, нисэхийн удирдлага, дижитал системийн хөгжүүлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй технологийн шинэ шийдлүүдтэй танилцаж, туршлага судаллаа.

Мөн талууд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын шинэчлэл, дэд бүтцийн хөгжүүлэлт, цахим системийн удирдлага, нисэхийн аюулгүй байдлын технологи нэвтрүүлэх боломжууд, хамтран ажиллах чиглэлүүдийг хэлэлцлээ.

”Thales AVS “ байгууллага нь “Thales Group”-ийн нисэхийн электроник, автомажуулалтын чиглэл хариуцсан гол нэгж бөгөөд нисэхийн удирдлага, навигаци, харилцаа холбоо, хяналтын систем, нислэгийн аюулгүй байдлын дэвшилтэт технологийг боловсруулж, дэлхийн зах зээлд нийлүүлдэг тэргүүлэгч байгууллага юм.

Тус салбар нь иргэний нисэхийн болон цэргийн нисэхийн авионик системийн цогц шийдлийг боловсруулдаг, нислэгийн менежмент, агаарын зайн хяналтын дижитал системийг хөгжүүлдэг. Мөн онгоцны бүхээгийн удирдлага, харилцаа холбоо, холболтын ухаалаг технологийгнэвтрүүлдэг, олон улсад нисэгчийн сургалт, симуляцийн шийдлүүдийг боловсруулдаг гэдгийг албаныхан танилцууллаа.

“Thales AVS” нь дэлхийн томоохон онгоц үйлдвэрлэгчид болох Airbus, Boeing зэрэг компанитай хамтран ажилладаг бөгөөд Тулуз хот дахь салбар нь Европын нисэхийн технологи, инновацийн чухал төвүүдийн нэгт тооцогддог.

Уулзалтын төгсгөлд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү уулзалтыг иргэний нисэхийн салбарын хөгжил, дэд бүтцийн шинэчлэлд чухал алхам болохыг онцлоод, хамгийн орчин үеийн технологийн шийдлүүд, иргэний нисэхийн салбарыг илүү үр дүнтэй ажиллахад нь туслах төхөөрөмж, шийдэл, үйлчилгээг танилцуулсан “Thales AVS”-ын удирдлагуудад талархал илэрхийлэв.

АЙЛЧЛАЛ: Тулуз дахь “Thales AVS”-ын үйл ажиллагаатай танилцлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх