Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЙЛЧЛАЛ: БНФУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын Ерөнхий захирал Chems CHKIOUA-тай уулзлаа

2026/02/18
АЙЛЧЛАЛ: БНФУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын Ерөнхий захирал Chems CHKIOUA-тай уулзлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр (2026.02.18) Францын Иргэний нисэхийн ерөнхий газар (DGAC)-ийн Ерөнхий захирал Chems CHKIOUA-тай албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын навигацийн үйлчилгээ, нисэхийн аюулгүй байдал, нислэгийн хөдөлгөөний удирдлага, боловсон хүчний чадавхжуулалт, сургалтын чиглэлээр туршлага солилцох асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарын шинэчлэлийг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх чиглэлээр Францын талын туршлагаас суралцах, нэвтрүүлэх, мэргэжилтэн солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах боломжуудыг хэлэлцсэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын иргэний нисэхийн байгууллагуудын хамтын ажиллагааг институцийн түвшинд бэхжүүлж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэн хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Монголын талаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаны төлөөлөгчид оролцов.

АЙЛЧЛАЛ: БНФУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын Ерөнхий захирал Chems CHKIOUA-тай уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх