Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Францын Тээврийн сайд Philippe TABAROT-тай уулзлаа

2026/02/19
АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Францын Тээврийн сайд Philippe TABAROT-тай уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын Тээврийн сайд Philippe Tabarot-тай уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн Монгол-Франц хоёр улсын агаарын тээвэр, иргэний нисэхийн салбарт аюулгүй ажиллагаа, агаарын навигацийн шинэчлэл, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр Франц улсын туршлагыг нэвтрүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтын үеэр талууд харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгох, байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Франц Улсын Тээврийн сайд Philippe Tabarot “Энэхүү уулзалт нь Монгол, Францын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дэвшилтэт технологи, менежментийн туршлагыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо” хэмээн онцлов.

АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Францын Тээврийн сайд Philippe TABAROT-тай уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх