Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол Улс Францын “Thales” компанитай нисэхийн удирдлагын системийг цогцоор нь шинэчлэх 23 сая еврогийн гэрээнд гарын үсэг зурлаа

2026/02/19
Монгол Улс Францын “Thales” компанитай  нисэхийн удирдлагын системийг цогцоор нь шинэчлэх 23 сая еврогийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2026.02.18)-нд БНФУ-ын дэлхийд тэргүүлэгч “Thales” компанитай Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн дүн бүхий зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү Улаанбаатар болон Сайншанд Бүсийн нислэг хөдөлгөөний удирдлагын төвд нислэгийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулалтын систем, тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг цогцоор нь бэхжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг цогц ажлыг хэрэгжүүлэх юм.

Ийнхүү Монгол үндэсний уламжлалт Цагаан сарын шинийн нэгний билэгт сайн өдөр тохиож буй энэ өдөр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь Thales LAS France компанитай “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд автоматжуулалтын систем нийлүүлэх, суурилуулах гэрээ”-нд гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажууллаа.

Уг гэрээ хэрэгжсэнээр Монгол Улсын нислэгийн хөдөлгөөний удирдлагын систем олон улсын (ICAO)-гийн стандарт, шаардлагад бүрэн нийцэж, нислэгийн аюулгүй байдал, үйлчилгээний тасралтгүй байдал шинэчлэгдэн сайжрах юм.

Монгол Улс Францын “Thales” компанитай нисэхийн удирдлагын системийг цогцоор нь шинэчлэх 23 сая еврогийн гэрээнд гарын үсэг зурлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх