Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол Улс агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах 23 сая еврогийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

2026/02/19
Монгол Улс агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах 23 сая еврогийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн дүн бүхий цогц төслийн гэрээг дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох Thales-тай байгууллаа.

Тус гэрээний хүрээнд Улаанбаатар болон Сайншанд хотуудад байгуулагдах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдэд суурилуулах үндсэн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Энэхүү гэрээний 85 хувийн санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын төрийн хөрөнгө оруулалтын банк болох Bpifrance-аас экспортын зээл олгохоор тохиролцоод байгаа юм.

Уг санхүүжилтийг Монгол Улсын санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банк-аар дамжуулан авах бөгөөд санхүүжилтийн гэрээнд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ганболд, Bpifrance банкны Экспортын зээл хариуцсан санхүүгийн захирал Hugues Latourette, Thales группийн Дэд ерөнхийлөгч Youzec Kurp нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Монгол Улс агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах 23 сая еврогийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх