Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЙЛЧЛАЛ: Парисын Бүсийн нисэхийн хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2026/02/19
АЙЛЧЛАЛ: Парисын Бүсийн нисэхийн хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2026.02.18) Парис хот дахь Бүсийн нисэхийн хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, агаарын навигацийн үйлчилгээний дэвшилтэт технологи, автоматжуулалтын шийдэл, аюулгүй ажиллагааны тогтолцоотой биечлэн танилцлаа.

Тус төв нь Франц Улсын агаарын зайн нислэгийн хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай, бүрэн автоматжуулсан системээр удирдаж, Европын бүсийн сүлжээнд уялдуулан зохицуулалт хийдэг чухал байгууллага юм.

Энэхүү танилцах айлчлал нь Монгол Улсын иргэний нисэхийн олон талт үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлж, агаарын зайн аюулгүй байдлыг бэхжүүлэх, дамжин өнгөрөх нислэгийн урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

АЙЛЧЛАЛ: Парисын Бүсийн нисэхийн хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх