Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Airbus” компанийн удирдлагуудтай уулзлаа

2026/02/20
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Airbus” компанийн удирдлагуудтай уулзлаа

Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй албан айлчлал үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр (2026.02.19) нисдэг тэрэгний шйлдвэрлэлээр тэргүүлэгч, Францын “Airbus” компанийн Төрийн байгууллагатай харилцах асуудал хариуцсан газрын дарга Lauren ARNAOULD, холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар талууд Монгол Улсад сүүлийн жилүүдэд салбар бүрт нисдэг тэрэгний хэрэглээ өсөж байгаатай холбогдуулан нисдэг тэрэгний парк шинэчлэл, нисэхийн аюулгүй ажиллагааны стандарт, засвар үйлчилгээ, зөвлөн туслах үйлчилгээ авах талаар санал солилцлоо.

Мөн онцгой байдал, эрүүл мэнд, аврах ажиллагаанд ашиглах агаарын хөлгийн шийдэл зэрэг олон талт асуудлаар ярилцлаа. Түүнчлэн нисдэг тэрэгний ашиглалт, сургалт, инженер техникийн боловсон хүчний чадавхжуулалт, урт хугацааны засвар үйлчилгээний тогтолцоог бий болгох боломжуудыг хэлэлцэв.

Уулзалтын төгсгөлд, талууд цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсын агаарын тээврийн салбарт урт хугацаанд тогтвортой хамтран ажиллахаа илэрхийллээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Airbus” компанийн удирдлагуудтай уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх