Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЛБАН ТОМИЛОЛТ: “Thales Air Mobility Solutions” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа

2026/02/20
АЛБАН ТОМИЛОЛТ: “Thales Air Mobility Solutions” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2026.02.19) кибер аюулгүй байдал, агаарын навигацийн системийн хамгаалалтын асуудлаар “Thales Air Mobility Solutions” компанийн цахим системийн хөгжүүлэлт, хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгчидтэй уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Уулзалтаар агаарын хөдөлгөөний удирдлагын систем, навигацийн дэд бүтэц, нисэхийн мэдээллийн сүлжээний кибер хамгаалалт, эрсдэлийн удирдлага, олон улсын стандартын хэрэгжилтийн талаар танилцуулга мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.

Мөн иргэний нисэхийн салбар дахь дижитал шилжилттэй уялдуулан кибер аюулгүй байдлын цогц бодлогыг хэрэгжүүлэх, системийн аюулгүй байдал, мэдээллийн хамгаалалтыг илүү найдвартай болгох, олон улсын түвшинд хүргэх чиглэлээр нисэхийн инженер техникийн ажилтнуудтай хамт асуулт хариулт өрнүүлэв.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү уулзалт нь Монгол Улсын иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагаа, мэдээллийн хамгаалалтын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал уулзалт сургалт болохыг онцолж, Thales Air Mobility Solutions” компанийн удирдлагуудад талархал илэрхийллээ.

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх төслийн хүрээнд тус компани агаарын навигацийн удирдлагын дэвшилтэт технологи, автоматжуулалтын шийдэл, аюулгүй ажиллагааны чиглэлд урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийллээ.

АЛБАН ТОМИЛОЛТ: “Thales Air Mobility Solutions” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх