Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЛБАН ТОМИЛОЛТ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын удирдлагатай уулзлаа

2026/02/20
АЛБАН ТОМИЛОЛТ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2026.02.19)Олон улсын тээврийн форум (ITF)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Кимтэй уулзлаа.

Олон улсын тээврийн форум (ITF) нь Парис хотод төвтэй, олон улсын засгийн газар хоорондын байгууллага бөгөөд гишүүн орнуудын тээврийн бодлого, хамтын ажиллагааг дэмжин ажилладаг байгууллага юм.

Уулзалтаар талууд Монгол Улсын тээврийн хөгжил, логистикийн сүлжээг өргөжүүлэх, логистикийн бодлогыг дэмжин ажиллах, олон улсын тээвэр, жолооч нарт тулгамддаг асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн ITF-ийн зүгээс зам, тээврийн салбарын залуу боловсон хүчин, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, туршлага солилцооны хөтөлбөрт хамруулах боломжийг хэлэлцсэн юм.

Олон улсын тээврийн форум (ITF)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд Олон улсын тээврийн форум (ITF) -ийн үйл ажиллагааг танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.

Олон улсын тээврийн форум (ITF) нь 69 гишүүн оронтой бөгөөд Монгол Улс 2020 онд гишүүнээр элссэн байна. Мөн тус байгууллагаас жил бүр Тээврийн сайд нарын дээд хэмжээний чуулган, Тээврийн форумыг зохион байгуулж, гишүүн орнуудын төлөөлөл хамтран тээврийн бодлогын асуудлыг хэлэлцдэг. Ирэх тавдугаар сард Герман улсад зохион байгуулагдах Тээврийн форумд Б.Дэлгэрсайхан сайдыг биечлэн оролцохыг урилаа.
АЛБАН ТОМИЛОЛТ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын удирдлагатай уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх