Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АЛБАН ТОМИЛОЛТ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Алстом” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа

2026/02/20
АЛБАН ТОМИЛОЛТ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Алстом” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2026.02.19) төмөр замын дэд бүтэц, дохиолол, автоматжуулалт, өндөр хурдны галт тэрэг, хотын нийтийн тээврийн ухаалаг шийдлээр дэлхийд тэргүүлэгч “Alstom” компанийн Төсөл, экспорт, санхүүжилт хариуцсан захирал Мари-Лоренс Роберттой уулзлаа.

”Alstom” нь өндөр хурдны галт тэрэг, хотын нийтийн тээврийн технологийг хөгжүүлж, олон улсын зах зээлд нийлүүлдэг компани юм.

Уулзалтаар талууд хотын нийтийн тээврийн хөгжил, дэд бүтцийн санхүүжилт, технологи нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн Монгол Улсын төмөр зам, нийтийн тээврийн салбарт дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн шийдлийг нэвтрүүлэх, туршлага судлах, зөвлөгөө мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцэв.

АЛБАН ТОМИЛОЛТ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Алстом” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх