Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

2026/03/03
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2026.03.03/ боллоо. Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын хамгийн том ажил олгогч тус нийгэмлэгийн 16 мянган төмөр замчдыг удирдан чиглүүлж ажилладаг 70 гаруй салбар нэгжийн 350 орчим удирдах ажилтан оролцлоо.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, мэргэжлийн өндөр ур чадвартай, ажил амьдралдаа сэтгэл ханамжтай хүний нөөцийг бүрдүүлж, байгууллагын тогтвортой хөгжлийг хангах зорилт дэвшүүлэн ажилласан юм. Энэ зорилтын хүрээнд ажилтнуудынхаа мэдлэг, ур чадвар, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилласнаар хүний нөөцийн тогтвор суурьшил сайжирч, ажлын бүтээмж дээшилсэн эерэг үр дүн гарчээ.

Тэгвэл тус нийгэмлэг 2026 оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгох зорилт дэвшүүлж, салбар нэгжүүдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээг  олон улсын стандартад нийцүүлэх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.  Уг зорилтыг хэрэгжүүлэхэд удирдах ажилтнуудын манлайллыг улам өндөржүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх