Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“1000 эмэгтэй-1000 амьдрал” нөлөөллийн аяны хүрээнд үндэсний хэлэлцүүлэг болж, 1000 эмэгтэй чуулав

2026/03/03
“1000 эмэгтэй-1000 амьдрал” нөлөөллийн аяны хүрээнд үндэсний хэлэлцүүлэг болж, 1000 эмэгтэй чуулав

Жендерийн үндэсний хорооноос санаачилсан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай “Баяр уу? Эрх үү?” нөлөөллийн аяны хүрээнд “1000 эмэгтэй, 1000 амьдрал” нийгмийн хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Тус хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн эрх, тэгш боломж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг олон талын оролцоотойгоор хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт бүх насны, салбар бүрийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, өөрсдийн туршлага, байр суурийг хуваалцаж байна.

Тэр дундаа зам, тээврийн салбарт ажиллаж буй 100 орчим эмэгтэй оролцож, эмэгтэйчүүдийн ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх, чадавхжуулах, ажиллах орчныг сайжруулахад чиглэсэн зөвлөмж, шинэ санааг эрэлхийллээ.

Энэ салбарт 83 мянга гаруй хүн ажиллаж байгаагаас 40 орчим хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна.

“1000 эмэгтэй-1000 амьдрал” нөлөөллийн аяны хүрээнд үндэсний хэлэлцүүлэг болж, 1000 эмэгтэй чуулав  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх