Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлгээр амжилттай суралцаж байна

2026/03/04
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлгээр амжилттай суралцаж байна

Монгол Улсын Зам, тээврийн яам болон БНСУ-ын Дуньян их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын салбарын хүний нөөцийг бэлтгэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөрийг хоёр жилийн турш амжилттай зохион байгуулж байна. 

Энэхүү тэтгэлгийг зорилго нь Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, 2 улсын төмөр замын технологийг боловсронгуй болгоход оршиж байгаа бөгөөд тус сургууль нь Yeongju болон Dongducheon гэх хоёр кампустай бөгөөд Cолонгоc улс дахь хамгийн анхны төмөр замын сургууль юм.

Тэгвэл 2025-2026 оны хичээлийн жилд суралцахаар явсан 17 оюутан зургаан сарын хэлний бэлтгэлээ амжилттай дүүргэн, албан ёсоор Глобал төмөр замын дэд бүтцийн ангийнхаа I курстээ элсэн суралцлаа. 

Дашрамд сануулахад, хоёр дахь удаагаа зарлагдаж буй уг тэтгэлэгт энэ удаад нийт 30 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулахаар гуравдугаар сарын 31-нийг дуустал бүртгэж байгаа юм. 

Дэлгэрэнгүйг https://mrt.gov.mn/i/4891 линкээс харах боломжтой. 

БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлгээр амжилттай суралцаж байна   
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх