Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

МОНГОЛ ИРГЭД ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТГААС ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2026/03/11
МОНГОЛ ИРГЭД ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТГААС ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ойрхи Дорнодын орнуудад байгаа эх орондоо буцах хүсэлтэй Монгол Улсын иргэдийг эх оронд нь ирүүлэх ажлыг Гадаад харилцааны яамны Шуурхай ажлын хэсэг Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улс, Арабын Бүгд Найрамдах Египет улсад суугаа Элчин сайдын яамд болон Зам тээврийн яам, МИАТ ХК-тай хамтран түргэн шуурхай, амжилттай зохион байгуулав.

Монгол Улсын иргэдийг эх орондоо ирэхэд аюулгүй байдлыг хангаж, онцгой анхаарал тавьж ажилласан Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар болон тусгай үүргийн нислэг агаарын орон зайгаар нь дамжин өнгөрөхөд холбогдох зөвшөөрлийг шуурхай олгож дэмжлэг үзүүлсэн БНХАУ, Бангладеш, Оман, Энэтхэг, Мьянмарын Засгийн газруудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.

Энэ удаагийн Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр багийнхан нийт 15,600 км замыг 19 цаг 20 минутад туулж, бүс нутагт байсан Монгол Улсын 91 иргэнээ эх орондоо авчирлаа. 

 

МОНГОЛ ИРГЭД ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТГААС ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ   
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх