Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүд, ажлын хэсгийн хамт Өмнөговь аймагт ажиллаж байна.
Тэд өнөөдөр (2026.03.13) Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой өртөөний ажилчидтай уулзаж, санал бодлоо солилцлоо.
Зам, тээврийн салбарт Гашуунсухайт-Ганцмод боомт, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд бүс нутагт 1500 гаруй ажлын байр шинээр бий болж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байна. Тухайлбал, Тавантолгой өртөөнд 550, Цогтцэций өртөөнд 250, Гашуунсухайт өртөөнд 300 орчим ажилтан ажиллаж байна.
Түүнчлэн говийн бүсэд ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төв оффисын салбар нэгжийг Тавантолгой өртөөнд шинээр байгуулахаар төлөвлөн, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд эхний ээлжинд 73 хүний орон тоотойгоор салбар оффисыг байгуулаад байгаа юм.
Уулзалтын үеэр салбарын сайд "Цаашид төмөр замын салбарыг тасралтгүй хөгжүүлнэ. Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Бичигтчиглэлийн хөндлөн төмөр зам, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Эрээнцав-Чойбалсан-Бичигт, Сүхбаатар-Хөшигийн хөндий-Номгон-Ханги чиглэлийн босоо төмөр замын төслүүдийг хэрэгжүүлж, БНХАУ-тай Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч хилийн гарцуудыг төмөр замаар холбож өгснөөр Монгол Улсынзүүн, баруун, өмнөд бүсийг холбосон үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээ бүрэлдэж, экспортын шинэ гарцууд нээгдэн, бүс нутгийн худалдаа, тээвэр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал суурь нөхцөл бүрдэнэ. Иймд уртын ээлжээр ажиллаж буй албан хаагчдыг бүс орон нутгаас ажиллуулах, нийгмийн баталгааг хангах зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдэнэ. Тухайлбал, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн удирдлагын бүтцийн 40 хувийг говийн бүсэд ажиллуулж, өртөө зөрлөгийн ажилчдын цалин хөлсийг газар дээр нь бодож гаргадаг, хоёр ээлжийн бус нэг ээлжээр сууршин ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж, гэр бүлээр нь бүс нутагт ажиллуулах, хүүхдийн сургууль, цэцэрлэг гэх мэт боловсролын асуудлыг шийдвэрлэж, говийн бүсэд ажилтай орлоготой сайхан амьдрах боломжоор нь хангахын төлөө ажиллана" хэмээн мэдэгдлээ.
Харин уулзалтад оролцсон ажилчдын зүгээс цалин хөлсөө цаг хугацаандаа авах, ажилчдын орон сууцтай болох, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэж өгөх зэрэг цаашид салбарын бодлого, шийдвэрт тусгуулах асуудлаа хэлж, санал солилцлоо.
Дашрамд дурдахад, говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудад төмөр замын мэргэжлийг сурталчлах, мэргэжил олгох богино хугацааны сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд ачаа вагон хүлээлцэгч, вагон үзэгч засварчин, илчит тэрэгний засварчин зэрэг мэргэжлээр 37 суралцагчийг төгсгөж, 13 суралцагчийг шууд ажлын байраар ханган ажиллаж байгаа аж.
| Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ажилчидтай уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ