Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

2026/03/15
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ өдрүүдэд говийн бүсийн аймгуудад албан томилолттой ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр (2026.03.14) “Монголын төмөр зам” ТӨХК болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Цогтцэций сумын Тавантолгой бүлэг ордоос Даланзадгад хот чиглэлийн төмөр замын төслийн талбайд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь Даланзадгад сумыг Тавантолгой-Гашуунсухайт хилийн боомтын чиглэлийн төмөр замтай холбох суурь дэд бүтцийг бүрдүүлэх, төмөр зам дагасан логистикийн төвүүд, автозамын сүлжээ, экспорт, импортын тээвэрлэлтийг дэмжих, нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Санамж бичгийн хүрээнд талууд төмөр замын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны хамгаалалт, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төслийн явцын талаарх мэдээллийг ил тод солилцох зэрэг хамтын ажиллагааны арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцов.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр говийн бүсийн тээвэр, логистикийн сүлжээ өргөжих, Даланзадгад хотыг төмөр замын гол коридорт холбох, орон нутгийн эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх