Бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Туул тосгон чиглэлд 29,36 км хатуу хучилттай замыг барьж дуусгажээ. Энэ ажлыг ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байна. Уг замыг энэ сарын 3-нд буюу бямба гарагт нээх ёслол болно. Харин замыг өвөрмөц аргаар нээхээр ЗТЯ-наас санаачилсны дагуу Монголын дугуйн холбоотой хамтран яамны харьяа байгууллагуудын ажилтнуудын дунд дугуйн уралдаан зохион байгуулахаар боллоо. Замын нээлтийн ёслолд Зам, тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын дэд дарга М.Энхболд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Герхард Тийдеман, УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Ж.Батзандан болон замын гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцох юм.
Нээлтийн ажиллагаа 10-р сарын 3-нд Төв аймгийн Батсүмбэр сумын төвд болох бөгөөд дугуйн уралдаан дугуйн спорт сонирхогчид, салбарын ажилтнуудад нээлттэй байх юм.
Партизан-Батсүмбэрийн замыг дугуйн уралдаанаар нээнэ | |
Зам, тээврийн яам Facebook |